Хайх

Oscar de la Renta брэндийн шинэ ханын цаас ба тавилгын материал таны гэрийг төгс тохижуулна

Oscar de la Renta брэндийн шинэ ханын цаас ба тавилгын материал таны гэрийг төгс тохижуулна

Загвар ба интерьер дизайны нэгдэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Oscar de la Renta загварын ордон гэрийн тавилга, чимэглэлийн Lee Jofa компанитай хамтран ханын цаас ба тавилгын материалын шинэ цуглуулга гаргалаа. Oscar de la Renta Home салбарын бүтээлч захирал Каролина Ирвинг уг цуглуулгадаа Доминиканы Бүгд Найрамдах улсаас бүтээлч санаа авч, халуун орны сэдэвтэй ургамлын хээг онцолсон байна. Дизайнерын урласан арван нэгэн төрлийн шинэ хээ нь олон өнгөний сонголттой гарсан бөгөөд бүгд хоорондоо төгс зохицох бодлоготойгоор хийгджээ.

Oscar de la Renta брэндийн шинэ ханын цаас ба тавилгын материал таны гэрийг төгс тохижуулна (фото 1)

Уг зурган дээрх хөшиг шинэ цуглуулгын "Las Palmаs" хээгээр хийгдсэн бол, түшлэгтэй сандал "Makassar", мөн дэр нь "Golconda" материалаар бүрхэгджээ.

Oscar de la Renta брэндийн шинэ ханын цаас ба тавилгын материал таны гэрийг төгс тохижуулна (фото 2)

"Tortuga Bay" ба "Grand Tartar" материалтай дэрнүүд "Caravan" нэхмэлтэй буйдан дээр байршсан харагдана. Харин ханын цаас нь "Sameera" хээг онцолжээ.

Oscar de la Renta брэндийн шинэ ханын цаас ба тавилгын материал таны гэрийг төгс тохижуулна (фото 3)

Энэхүү "Tortuga Bay" ханын цаас, "Lucknow" хатгамалтай сандал, мөн "Cathay" материалтай дэр нь цэнхэр ба цагаан өнгийн төгс хослолыг харуулна.

Oscar de la Renta брэндийн шинэ ханын цаас ба тавилгын материал таны гэрийг төгс тохижуулна (фото 4)

Харин энэхүү "Colconda" материалтай дэр нь Oscar de la Renta ордны алдарт хатгамалтай даашинзыг илтгэнэ.

цааш үзэх