Хайх

Памела Андерсоны хүү Saint Laurent-ын шинэ сурталчилгаанд

Памела Андерсоны хүү Saint Laurent-ын шинэ сурталчилгаанд

Гитарчин бас серфинг сонирхогч

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Эди Слиманы сурталчилгаанууд ямар нэгэн утга санаагүй байдаг ч үргэлж маш гоё, уур амьсгалтай болдог. Түүнчлэн дизайнер үргэлж шинэ баатрууд сурталчилгаандаа оролцуулдаг. Энэ удаад Памела Андерсон ба Томми Лигийн 18 настай хүүтэй танилцацгаая

Патрик Шварценеггер, Скотт Иствуд, ах дүү Бекхэм зэрэг алдартнуудын хүүхдүүд хүмүүсийн сонирхлыг ихээр татах болсон. Тэд загварын ертөнцөд хөл тавьж, олон брэндүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Дизайнер Эди Слиман ч мөн адил олны танил хүүхдүүдтэй хамтрах дуртай нэгэн юм. Тэр хэдэн жилийн өмнө Пирс Броснанын хүү Дидан Броснас болон Вэл Килмерийн хүү Жек Килмер нарыг хамгийн анх загварт оруулж, сурталчилгааныхаа гол дүрийн баатар болгосон билээ.

Энэ удаад Слиман Памела Андерсон ба Томми Лигийн 18 настай хүү Дилан Ли руу анхаарлаа хандууллаа. Тэдний хамтын ажиллагааны үр дүнд хар цагаан өнгийн богино бичлэг бүтжээ. Бичлэг ямар нэгэн зохиолгүй бөгөөд залуу хүү зүгээр л далайн эрэг дээгүүр алхалж, гитар тоглож буйгаар гарна.

Памела Андерсоны хүү Saint Laurent-ын шинэ сурталчилгаанд (фото 1)

цааш үзэх