Хайх

Polo Ralph Lauren Уимблдоны шинэ өмсгөлийг танилцууллаа

Polo Ralph Lauren Уимблдоны шинэ өмсгөлийг танилцууллаа

Ноорог зураг

Text: Buro.Mongolia


Зураг:

Оны хамгийн чухал талбайн теннисний тэмцээн болох Уимблдоны энэ жилийн өмсгөлийг Polo Ralph Lauren брэндийн хамт олон танилцууллаа

Жил бүрийн Уимблдон дээр Кембрижийн гүнгийн авхай хүрэлцэн ирдгийн адил, жил бүрийн тамирчдын өмсгөлийг Polo Raulph Lauren бүтээдэг уламжлалтай болсон юм. Аварга шалгаруулах тэмцээний төлөөлөгчдийн өмсгөлийг 11 жилийн турш хариуцан ажиллаж буй брэндийн хамт олон энэ удаад зөвхөн тамирчид гэлтгүй, мөн шүүгчид ба бөмбөг зөөдөг охид, хөвгүүдийн өмсгөлийн загварыг гаргахаар болсон байна. Дизайнеруудын бүтээсэн загварыг бодитоор харах боломж зургаадугаар сарын сүүлээр Лондон хотод зохион байгуулагдах Уимблдоны тэмцээний үеэр олдох болно.
Гүн цэнхэр өнгөөр хийгдсэн өмсгөл өөртөө уламжлалт хэв маяг болон орчин үеийн аргачлалыг нэгэн зэрэг агуулсан харагдана. Тодруулж хэлбэл шинэ цуглуулгад Уимблдоны бэлэг тэмдэг болсон хөх ягаан өнгө ба нэхмэл хантааз нь ус нэвтрүүлдэггүй, агааржуулалт сайтай орчин үеийн материалтай хослон оржээ.
Энэ жилийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 10-ний хооронд үргэлжлэх болно. Тэмцээн явагдах хугацаанд шинэ өмсгөлийн шүтэн бишрэгчдэд зориулагдсан хувилбарыг брэндийн дэлгүүрүүд болон Уимблдоын албан ёсны вебсайт дээрээс худалдаж авах боломжтой.

цааш үзэх