Хайх

Райан Рейнольдс, Блейк Лайвли нарын бяцхан охид анх удаагаа улаан хивсэн дээр гарлаа

Райан Рейнольдс, Блейк Лайвли нарын бяцхан охид анх удаагаа улаан хивсэн дээр гарлаа

Дэлхийн хамгийн өхөөрдөм гэр бүл

Text: Ө.Тодгэрэл


Өнөөдөр жүжигчин Райан Рейнольдс Холливүүдын "Алдрын гудамж"-д өөрийн нэрэмжит одтой боллоо. Энэхүү баярт үйл явдалд зориулан Райан өөрийн үзэсгэлэнт эхнэр Блейк Лайвли болон өхөөрдөм охидын хамтаар од хүлээн авах ёслол дээр хүрэлцэн ирлээ. Урьд өмнө нь хэзээ ч хэвлэлийнхний дуранд өртөж байгаагүй бяцхан эгч дүүс ийнхүү аавдаа баяр хүргэх зорилгоор анх удаагаа улаан хивсэн дээр гарлаа.

"Би эхнэр Блейкдээ хандан үргэлж талархаж явдгаа илэрхийлмээр байна. Тэр бол миний бүх зүйл. Чи бол надад тохиосон хамгийн шилдэг зүйл. Чи миний амьдралын бүх зүйлийг илүү сайхан болгодог. Би өөрийгөө зөвхөн зугаатай нагац ахын дүрд тохирно хэмээн боддог байтал чи намайг мөрөөдлийн эцэг хүн болгож хувиргасан" хэмээн Райан ёслолын үеэр хэллээ. Үнэхээр дэлхийн хамгийн өхөөрдөм гэр бүл биш байна гэж үү?

Райан Рейнольдс, Блейк Лайвли нарын бяцхан охид анх удаагаа улаан хивсэн дээр гарлаа (фото 1)Райан Рейнольдс, Блейк Лайвли нарын бяцхан охид анх удаагаа улаан хивсэн дээр гарлаа (фото 2)Райан Рейнольдс, Блейк Лайвли нарын бяцхан охид анх удаагаа улаан хивсэн дээр гарлаа (фото 3)Райан Рейнольдс, Блейк Лайвли нарын бяцхан охид анх удаагаа улаан хивсэн дээр гарлаа (фото 4)

цааш үзэх