Хайх

Рэпер Tyler, the Creator-ийн Converse брэндэд зориулсан пүүз ба хувцаснууд

Рэпер Tyler, the Creator-ийн Converse брэндэд зориулсан пүүз ба хувцаснууд

Зураг авалтад Тайлерын хөл оролцжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

WWD сэтгүүлийн мэдэгдэж буйгаар Америкийн рэпер Tyler, the Creator (жинхэнэ нэр нь Тайлер Оконма) Converse брэндтэй хамтран илгэн материал бүхий пүүз ба хувцаснуудаас бүрдсэн капсул цуглуулга гаргажээ. Хэлбэрээрээ Converse One Star загварыг санагдуулам шинэ пүүз нь ногоон, шар ба beige өнгийн сонголттойгоор худалдаанд гарах болно. Пүүзнээс гадна уг цуглуулгад нуруу хэсэгтээ цэцгэн дүрслэлтэй үсэрхэг бомбер хүрэм, мөн адил үсэрхэг материалтай панама малгай, хар өнгийн юүдэнтэй цамц ба Golf Le Fleur гэх логотой футболка багтсан байна.

Цуглуулга арваннэгдүгээр сарын 2-ноос эхлэн Converse брэндийн албан ёсны вебсайт дээр тавигдах бөгөөд загваруудын үнэ 35-150 ам.долларын хооронд хэлбэлзэнэ.

цааш үзэх