Хайх

Рианна цоо шинэ өнгөтэй үслэг шаахай худалдаанд гаргана

Рианна цоо шинэ өнгөтэй үслэг шаахай худалдаанд гаргана

Одоо саарал өнгөтэй!

Text: Buro.Mongolia


Зураг:

Түүний энэхүү шинэ загварын шаахай нь долоо хоногийн дараа буюу наймдугаар сарын таванд худалдаанд гарна

Дуучин Рианнагийн Fenty x Puma брэндийн бүх хувцас маш сайн борлуулалттай байдаг. Түүний цуглуулгуудыг "нүд ирмэхийн зуур л зарагдсан" гэх тодорхойлолт дагалддаг билээ. Энэхүү 88 долларын үнэтэй шаахайнууд ч мөн маш хурдан зарагдана гэдэгт итгэлтэй байна. Рианнагийн шинэ шаахай нь товлогдсон хугацаандаа Puma брэндийн албан ёсны сайт болон зарим нэг дэлгүүрүүдээр худалдаалагдах юм. Гэхдээ яг аль, аль дэлгүүрүүдэд худалдаанд гарах нь хэсэг хугацааны дараа зарлагдана.

Өмнө нь энэхүү үслэг шаахайнууд хар, ягаан ба цагаан өнгөтэй гарч байсан. Тэгвэл тус цуглуулгад ийнхүү шинэ саарал өнгө нэмэгдэж байна. Урьд нь Fenty x Puma цуглуулга маш хурдан зарагдаж дуусч байсан тул хэрэглэгчдийн хүсэлтээр дахин худалдаанд гаргаж байгаа ба дээрх саарал өнгөтэй шаахайтай хамт нэг өдөр худалдаалахаар болжээ.

Рианна цоо шинэ өнгөтэй үслэг шаахай худалдаанд гаргана (фото 1)

цааш үзэх