Хайх

Рианна зул сарын оймс гаргалаа

Рианна зул сарын оймс гаргалаа

14-24 ам.долларын үнэтэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Дотуур хувцас ба оймс худалдаалдаг Stance брэндийн албан ёсны вебсайт дээр Рианнатай хамтран гаргасан шинэ цуглуулга тавигдлаа. Сануулж хэлэхэд дуучин бүсгүй брэндийн бүтээлч захирлын үүргийг урилгаар гүйцэтгэдэг бөгөөд 2017 оны наймдугаар сард өөрийн дүр зурагтай оймсны цуглуулгыг гаргаж байсан билээ.



Харин энэ удаагийн цуглуулга зул сарын баярт зориулагдсан байна. Цуглуулгад улаан, цагаан, хөх ягаан ба beige өнгийн судалтай, Рианнагийн Instagram-ын аватар дээр байдаг зурмал хүний дүрстэй, мөн «Thottie or Nice» бичигтэй оймснууд багтсан байна.

Капсул цуглуулгад нийт 10 загвар орсон бөгөөд оймснуудын үнэ 14-24 ам.долларын хооронд хэлбэлзэх болно.

цааш үзэх