Хайх

Рианнагийн анхны Fenty x Puma цуглуулгад ямар загварууд багтсан бэ?

Рианнагийн анхны Fenty x Puma цуглуулгад ямар загварууд багтсан бэ?

Есдүгээр сарын 6-нд худалдаанд гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Рианна Puma-гийн бүтээлч захирлын суудалд өдгөө хоёр жил ажиллаж байна. Энэ хугацаанд тэр The Trainer гэх футуристик пүүз, Puma Suede кет, үслэг оруулгатай угладаг сандаал гэх зэрэг хэд, хэдэн гутлын цуглуулга танилцуулаад амжсан байгаа. Одоо хувцас загварын ээлж ирлээ

Рианна анхны Fenty x Puma ready-to-wear цуглуулгаа намар-өвөл 2016 улирлын Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд хоёрдугаар сарын дундуур танилцуулсан билээ. Загварын шоу зохион байгуулагдсаны төд удалгүй дуучин бүсгүй супермодель Наоми Кэмпбеллийн оролцсон сурталчилгааг олон нийтэд дэлгээд амжсан бөгөөд тэр цагаас хойш бид цуглуулгын талаар ямар нэгэн шинэ мэдээлэл аваагүй байсан юм.

Харин хоёр хоногийн өмнө цахим сүлжээнд Fenty x Puma цуглуулгад багтсан хувцаснуудын бүрэн жагсаалт нийтлэгдлээ. Хар цагаан өнгөөр дагнаж, спорт хэв маягтай загваруудаас бүрдсэн уг цуглуулга Рианнагийн хайртай брэнд Vetements-ийн стильтэй нэлээд төстэй болсон харагдлаа.

Намрын цуглуулга есдүгээр сарын 6-нд нээлтээ хийх бөгөөд шинэ хавар-зун 2017 цуглуулга тун удахгүй Парисын загварын долоо хоногийн хүрээнд дэлгэгдэх болно.

 

цааш үзэх