Хайх

Рикардо Тиши Givenchy-гийн хүүхдийн хувцасны цуглуулга гаргана

Рикардо Тиши Givenchy-гийн хүүхдийн хувцасны цуглуулга гаргана

Жижигрүүлсэн хувилбар

Text: Buro.Mongolia


Намар-өвөл 2017 улирлын цуглуулга хамгийн анхных нь байх болно

Цуглуулгад нялх хүүхдээс гурван нас хүртэлх багачуудад болон 12 хүртэлх насны охид, хөвгүүдэд зориулсан хувцаснууд орно. Тишигийн хувьд энэ нь хүүхдэд зориулж хувцас бүтээсэн анхны туршлага нь биш юм. Тэр Ким Кардашьян ба Канье Уэстийн охин Норт, Бейонсе ба Жей Зигийн охин Блю Айви нарыг тогтмол хувцасладаг туршлагатай билээ.

Намар-өвөл 2017 улирлын цуглуулга хамгийн анхных нь байх болно. Givenchy хүүхдэд зориулсан цуглуулгыг жилд хоёр удаа гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цуглуулга бүр охидод зориулсан 60, хөвгүүдэд зориулсан 40, нялх хүүхдүүдэд зориулсан 30 загвараас бүрдэх аж. Түүнчлэн цуглуулгад хувцаснаас гадна, чихмэл бамбарууш гэх зэрэг тусгай эд зүйлс багтах болно. Үүний хажуугаар Тиши мөн хүүхдэд зориулсан кутюр капсул цуглуулга гаргах хүсэлтэй байгаа гэнэ.

2017 оны долоодугаар сард худалдаанд гарах хүүхдийн хувцасны үнэ 96-321 долларын хооронд хэлбэлзэх болно.

цааш үзэх