Хайх

Rodarte, намар-өвөл 2016 загварын шоуны бичлэг

Хөдөлж буй гоо үзэсгэлэн

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Rodarte маркийн загварын шоу Нью-Йоркийн загварын долоо хоногийн хамгийн үзэсгэлэнтэй шоунуудын нэг байсан. Бид та бүхэнд Малливи эгч дүүсийн загварын үлгэрийг дахин нэг удаа үзэхийг санал болгож байна

Кейт ба Лора Малливи буюу Rodarte эгч дүүс үргэлж тод, үзэсгэлэнтэй, сэтгэлд хоногшсон цуглуулга бүтээдэг. Тэдний шоу бүр үзэгчдийг гайхшруулж чаддаг юм. Нью-Йоркд танилцуулсан шинэ намар-өвөл 2016 цуглуулга нь оройн цуглаандаа явж буй шуламыг дүрсэлсэн мэт харагдлаа. "Америкийн аймшгийн кино" дээр гардаг шиг дэгжин биш, харин жинхэнэ айдас төрүүлэм шулам юм.

Дизайнерууд шинэ улиралд маш их хэмжээний кутюр чанарын чимэглэл ашиглаж, театрын гэмээр хар бараан атлаа романтик уур амьсгал оруулсан байлаа. Торон нэхээс болон савхин материал цуглуулгад чухал үүрэг гүйцэтгэжээ. Юутай ч Rodarte маркийн Buro 24/7-той хуваалцсан бичлэгийг сонирхож, ид шидийн загваруудыг тайз дээр хэрхэн амилсныг харцгаая.

цааш үзэх