Хайх

Save the Children: Кейт Мосс, Поппи Делевинь, Кристофер Кейн болон бусад оддын цамц

Save the Children: Кейт Мосс, Поппи Делевинь, Кристофер Кейн болон бусад оддын цамц

Зул сарын баярын ид шид

Text: Б.Амина


Зураг:

Их Британийн дизайнерууд болон моделиуд Save the Children буяны арга хэмжээнд зориулан цамц гаргажээ

Save the Children сан нь зул сарын баярт зориулж тусгайлан Christmas Sweater Project гэх үйл ажиллагаа зохион байгууллаа. Үүнд Их Британийн Кристофер Кейн, Шарлотт Олимпия, Генри Холланд болон бусад дизайнерууд оролцсон байна. Мөн бидэнд танил болсон Кейт Мосс, Поппи Делевинь, Дри Хемингуэй, Эрин О'Коннор болон Карен Элсон зэрэг моделиуд хамтран ажиллажээ.

Дизайнер бүр нэг модель сонгосон бөгөөд тэдэнтэй хамтран цамц бүтээжээ. Уг цамцны борлуулалтын орлогоос орох мөнгийг хүүхдэд туслах буяны санд шилжүүлэх юм. 

Белла Фрейдтэй хамтарч буй Кейт Мосс үйл ажиллагааны талаарх сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр "Save the Children буяны үйл ажиллагаа дэлхий даяар хүүхдүүдэд туслах нь гайхалтай зүйл юм. Дизайнерууд болон моделиуд хамтран загвар амьдралыг аварч чадна гэдгийг батлаж чадлаа" хэмээн ярьсан байна.

Дашрамд дурдахад эдгээр өвлийн цамц 588 долларын үнэтэй байх аж.

Save the Children: Кейт Мосс, Поппи Делевинь, Кристофер Кейн болон бусад оддын цамц (фото 1)Save the Children: Кейт Мосс, Поппи Делевинь, Кристофер Кейн болон бусад оддын цамц (фото 2)Save the Children: Кейт Мосс, Поппи Делевинь, Кристофер Кейн болон бусад оддын цамц (фото 3)Save the Children: Кейт Мосс, Поппи Делевинь, Кристофер Кейн болон бусад оддын цамц (фото 4)

цааш үзэх