Хайх

Шинэ жилийн үдэшлэг: Хар, улаан, алтлаг даашинзууд

Шинэ жилийн үдэшлэг: Хар, улаан, алтлаг даашинзууд

Гоёмсог

Text: Б.Амина


12 сар гарах дөхөж шинэ жилийн үдэшлэгүүдийн тов хэдийнэ гарчээ. Үдэшлэгийн даашинзаа сонгох гэж байгаа бол эдгээр гурван өнгийн даашинзуудаас сонирхоорой

Хар өнгө

Хар өнгө ямар ч үед төгс сонголт байх болно. Өдөр тутмын хувцаснаас үдшийн даашинзын алинд ч хар өнгө сонгосон та сэтгэл дундуур үлдэхгүй. Дээд зэрэглэлийн брэндүүдийн энэ жилийн намар/өвлийн загваруудаас харахад бие гэрэлтсэн торон оруулгатай эсвэл гялгар чимэглэл гээд илүү их гар ажиллагаа шаардсан даашинзууд тренд болж байна.

Улаан өнгө

Улаан өнгө ч мөн адил сонгодог өнгөний нэг билээ. Тэд ямар ч өнгөнөөс илүү тод асч чаддаг. Энэ жилийн үдэшлэгийн даашинзны хувьд час улаан болон дарсны өнгөнүүд давамгайлж байна. Мөн дээрээ цэцэг болон хатгамалтай байвал илүү тансаг харагдана. Хэрвээ тод хэрнээ энгийн харагдахыг хүсч байвал цулгуй загварууд танд таалагдана.

Алтлаг өнгө

Цагаан өнгөнөөс таныг илүү гэгээлэг, гэрэлтэй харагдуулж чадах өнгө бол алтан шаргал. Алтан шаргал өнгө өөрөө гялалзах тул элдэв чимэг хэрэггүйгээр таныг дэгжин харагдуулах болно.

 

цааш үзэх