Хайх

Шуугиан тариад буй \"Semi nude art fashion show\" арга хэмжээ болоход долоо хоног үлдлээ

Шуугиан тариад буй "Semi nude art fashion show" арга хэмжээ болоход долоо хоног үлдлээ

Арванхоёрдугаар сарын 2-нд

Buro.Mongolia


Данийн DYRBERG/KERN брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютер компани "Хагас нүцгэн урлаг загварын шоу" нэртэй өвөрмөц арга хэмжээг арванхоёрдугаар сарын 2-нд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах гэж байна

Үнэт эдлэл, урлаг, бүсгүй хүний гоолиг биеийг хослуулсан энэхүү загварын шоуны нэрийг олон нийт маш сониучирхан хүлээн авсан билээ. Хүмүүс "Яагаад хагас нүцгэн гэж?", "Урлаг, загварын шоу, хагас нүцгэн бие гурав яаж холбогдож байгаа юм бэ?" гэх зэргээр олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ бичиж байсан юм. Тэгвэл энэ тухай DYRBERG/KERN брэндийн Монгол дахь төлөөлөгч бөгөөд тус арга хэмжээг зохион байгуулагч Э.Халиун хэлэхдээ"Бид энэ шоугаараа гоёл чимэглэлийг зөвхөн хувцастай хамт танилцуулах биш харин бүсгүй хүний гоо үзэсгэлэнтэй яагаад хослуулж болохгүй гэж гэсэн санаа дэвшүүлсэн. Миний хувьд эмэгтэйчүүдийн төлөө ямар нэг сайн зүйл хийхийг үргэлж дотроо бодож явдаг байсан. Тийм ч учраас хүчирхийлэлд өртөж, биеэ ил гаргахаас эмээдэг болсон бүсгүйчүүдэд урам зориг өгөх үүднээс ийм шийдэл гаргасан юм. Магадгүй хүмүүс хагас нүцгэн модель бүсгүйчүүдийг хараад <<Хөөх ямар гоё юм бэ? Би ч гэсэн ийм сайхан шүү дээ>> гэж өөртөө итгэх итгэлээ сэргээж болох юм" гэж ярьсан байгаа. Тийм ч учраас "Монголын эмэгтэйчүүдийн холбоо" тус арга хэмжээг дэмжин ажиллахаар болсон байна. 

Шуугиан тариад буй "Semi nude art fashion show" арга хэмжээ болоход долоо хоног үлдлээ (фото 1)

Энэхүү шоу арга хэмжээ үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт DYRBERG/KERN брэндийн 1985 оноос хойш бүтээсэн дизайнерын цуглуулгыг танилцуулна. Үүний дараа тус шоуг зохион байгуулагчийн "KHALIUN" нэрийн эрэгтэй, эмэгтэй аксесуаруудыг танилцуулж, мөн түүний зурсан уран зургуудыг дэлгэх "Сөрөхүй" нэртэй үзэсгэлэнг нээх юм байна. 

Та бүхэн "Хагас нүцгэн урлаг загварын шоу"-нд хүрэлцэн очихыг хүсвэл арванхоёрдугаар сарын 2-ны 20:00 цагт Шангри-Ла Улаанбаатар зочид буудлыг зориорой. 


цааш үзэх