Хайх

Ө.Содгэрэл Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдлоо

Ө.Содгэрэл Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдлоо

Mongolian Professional Designers Union (MPDU)

Text: Buro.Mongolia


Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбоо нь Монголын загварын салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, амжилтын төлөө хамтдаа ажиллах зорилготой төрийн бус байгууллага юм. Анх 2017 онд шинэ үеийн төлөөлөл болсон дизайнеруудын бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдсан тус холбоо нь өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар иржээ. Тодруулбал тэд хэд, хэдэн загварын шоу хамтран зохион байгуулж, дизайнерууд хоорондоо ноу-хау хуваалцаж, мѳн хамтарсан дэлгүүр байгуулан бүтээгдэхүүнээ олонд хүргэж эхэлсэн гээд гол зорилгынхоо төлөө ажилласаар байгаа билээ.

Тэгвэл дѳнгѳж сая Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны дизайнерууд тус холбооны ерѳнхийлѳгчѳѳр BURO. олон улсын дижитал сэтгүүлийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Ѳ.Содгэрэлийг томиллоо. Ѳ.Содгэрэл нь олон улсын загварын салбартай холбоотой ажилладаг бѳгѳѳд ѳѳрийн ажлын хүрээнд дотоодын дизайнеруудыг сурталчлан олонд таниулах байдлаар дэмжсээр ирсэн юм. Тэрээр холбоонд нэгдсэнээр Монголын дизайнеруудыг идэвхжүүлэх, олон улсын загварын салбартай хѳл нийлүүлэн алхахад чиглүүлэх, Улаанбаатарт нэгдсэн загварын долоо хоногийг зохион байгуулах гэх зэрэг олон ажил хийхээр тѳлѳвлѳѳд байна.

Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбоог анх "Моналун Кютур" ХХК-ын захирал ба дизайнер Б.Номунгэрэл, "Мишел Амазонка" ХХК-ын захирал Ч.Мөнхжаргал, "Мюз Арт Хаус" ХХК-г үндэслэгч ба дизайнер Г.Цас болон "Күйн Фейшн Хаус" ХХК-н үндэслэгч ба дизайнер Д.Энхмаа нар үүсгэн байгуулж байсан бол одоогоор тус холбоонд нийт 12 дизайнер, уран бүтээлчид нэгдсэн байна. Холбооны ерѳнхийлѳгчѳѳр дизайнер Б.Номунгэрэл 2017 оноос эхлэн ажилласан бол, ийнхүү дүрмийн дагуу хоёр жилийн хугацаа дуусгавар болсны дараа шинэ удирдлагыг сонголоо.

Ө.Содгэрэл Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдлоо (фото 1)

Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны гишүүн брэндүүд болон байгууллагууд:

93 KidUlt
Anara's Make Up
Futuristic Type
Gold Hair Salon
Michel & Amazonka
Monalun Couture
Muse Art House
Ovdog
Queen Fashion House
Scuti Make Up
Soyo
Zoson


MPDU (Mongolian Professional Designers Union) буюу Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны алсын хараа нь бие даасан загвар зохион бүтээгчид, үйлдвэрлэгчид, моделиуд, стилистyyд, гэрэл зурагчид, нүүр хувиргагчид, үсний мэргэжилтнүүд, интерьер, медиа болон график дизайнеруудтай гар нийлэн ажиллаж тухайн бүс нутгийн зах зээлийг тэлэн хөгжүүлэх, хамтын бизнесийн соёлыг бүрдүүлэхэд оршино.

цааш үзэх