Хайх

Статистик үзүүлэлт: Эмэгтэйчүүд өндөр өсгийтээс илүү пүүз худалдан авдаг болсон

Статистик үзүүлэлт: Эмэгтэйчүүд өндөр өсгийтээс илүү пүүз худалдан авдаг болсон

Ая тух юуны түрүүнд

Text: Buro.Mongolia


Жижиглэнгийн худалдааны зах зээлд хийгдсэн хамгийн сүүлийн үеийн судалгааны дагуу пүүзний борлуулалт эрс өсөж, үүний зэрэгцээ өндөр өсгийтийн борлуулалт эрчимтэй буурч байна. Тодруулбал АНУ-ын жижиглэнгийн худалдааны зах зээлийг судалсан NPD Group компанийн бэлтгэсэн тайлангийн дагуу 2017 онд эмэгтэй загварын пүүзний худалдан авалт 37%-иар өссөн байна. Харин өндөр өсгийтэй гутлын борлуулалт 11%-иар буурчээ. Орчин үед эмэгтэйчүүд хөлд эвтэй гутлыг илүүд үзэх болсон бөгөөд тэр дундаа Nike, Adidas, Dr. Scholl's, Roxy, Puma, Steve Madden ба UGG брэндүүдийг сонгодог байна.

Статистик үзүүлэлт: Эмэгтэйчүүд өндөр өсгийтээс илүү пүүз худалдан авдаг болсон (фото 1)

"Биед эвтэйхэн чанар нь худалдан авагчдын хамгийн гол шалгууруудын нэг болсон. Хүмүүс завгүй байна. Тэд үргэлж л ажиллаж, хаа нэг тийшээгээ яарч, хөдөлгөөн ихтэй байдаг. Тийм ч учраас ая тухын асуудал тэдний хувьд нэн чухал байгаа юм. Худалдан авагчдынхаа ая тух дээр төвлөрөн ажиллаж буй брэндүүд бусадтайгаа харьцуулбал хожиж байна" хэмээн NPD компанийн шинжээч ба гүйцэтгэх захирал Бет Гольдштейн ярьжээ.

Гольдштейний хэлж буйгаар энэ чиг хандлага нь хүмүүсийн амьдралын хэв маягтай шууд холбоотой тул ойрын хэдэн жилдээ үргэлжлэх болно. Судалгааны дагуу худалдан авагчид өөрсдийн амьдралын хэмнэлээс хамааран өдөр ч, орой ч өмсөж болох универсал гуталд дуртай байдаг гэнэ. Яг энэ шалтгааны улмаас өндөр өсгийтийн борлуулалт ийм эрчимтэй буурч байгаа юм. Гэхдээ мэдээж хэрэг илүү эвтэйхэн, тогтвортой өсгийтэй гуталнууд зах зээлд "амьд үлдэх" боломжтой.

Статистик үзүүлэлт: Эмэгтэйчүүд өндөр өсгийтээс илүү пүүз худалдан авдаг болсон (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх