Хайх

Stuart Weitzman-ы бүтээлч захирал солигдлоо

Stuart Weitzman-ы бүтээлч захирал солигдлоо

Ээлжит өөрчлөлт

Text: Buro.Mongolia


Зураг:

Стюарт Вайцман өөрийн брэндээ үүсгэн байгуулснаас 30 жилийн дараа бүтээлч захирлын албан тушаалаа орхиж байна. Гэхдээ тэр мэдээж хэрэг компанидаа үлдэх болно

Түүний албан тушаалыг урьд өмнө нь Loewe-д ажиллаж, Prada, Marc Jacobs, Chloé ба Burberry брэндүүдэд зориулж аксесуарын цуглуулга бүтээж байсан туршлагатай Жованни Морелли өвлөх болжээ.

Брэндийн ерөнхийлөгчийн суудлыг эзлэх болсон Стюарт Вайцманы бодлоор шинэ бүтээлч захирал Морелли нь маркийн ДНХ-г авч үлдэх хэрнээ мөн шинэ санаа авчирч чадах тун чадварлаг дизайнер аж.

Сануулж хэлэхэд өнгөрсөн жил Stuart Weitzman-ийг Америкийн Coach компани $ 574 сая доллароор худалдан авч, Valentino-гийн АНУ ба Канад улсууд дахь салбарыг хариуцдаг Венди Каныг брэндийн ерөнхий захирлаар томилсон байгаа.

Stuart Weitzman-ы бүтээлч захирал солигдлоо (фото 1)

 

цааш үзэх