Хайх

Supreme х Lacoste хамтарсан цуглуулга

Supreme х Lacoste хамтарсан цуглуулга

Олонд танигдсан хоёр брэнд нэг хувцасны цуглуулгад

Text: Buro.Mongolia


Зураг:

Гудамжны стильтэй хувцсаараа алдартай Supreme брэнд, Францын Lacoste марктай хамтран ажиллах болсон талаарх цуурхал саяхан батлагдлаа. Тэд хоёр хоногийн өмнө хамтарсан цуглуулгынхаа бүрэн каталогийг танилцуулсан байна.

Supreme x Lacoste цуглуулгад нимгэн куртка, хөвөн даавуун цамц, урт ханцуйтай поло цамц, спорт өмд, шоорт болон саравчтай малгай багтжээ. Мөн цуглуулгын хувцас бүр дээр хоёр брэндийн олонд танигдсан логонууд байршсан байна.

Шинэ цуглуулга Supreme брэндийн Нью-Йорк, Лос-Анжелес, Лондон ба Парис хотууд дахь дэлгүүрүүдээр болон албан ёсны вебсайт дээр гуравдугаар сарын 16-наас эхлэн худалдаалагдах болно. Харин Японы Supreme дэлгүүрт цуглуулга гуравдугаар сарын 18-нд ирэх гэнэ.

цааш үзэх