
Дээд зэрэглэлийн бугуйн цагны Breitling брэнд Монголд нээгдлээ
Өнөөдөрхөн Швейцарын дээд зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Breitling брэнд Улаанбаатар хотод албан ёсны салбар дэлгүүрээ нээж эхний зочдоо ёслол төгөлдөр угтан авлаа. Тус брэнд бүхэлдээ үйлчлүүлэгчдэд чанар, сэтгэл ханамжийг зуун хувь өгөх зорилготой гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Үүний нэгэн адил худалдан авагч нартай ойр байх үүднээс нийслэл хотод өнгө жавхаа нэмдэг, их хотын гол бүсэд сүндэрлэдэг Central Tower-ийн нэгдүгээр давхарт нээгдсэн нь та бидний төвөггүй зорьж очих бас нэгэн шалтгаануудын нэг болой. Нээлтийн үеэр Breitling компанийн гүйцэтгэх захирал Жорж Керн өөрийн биеэр хүрэлцэн ирж тууз хайчлах нээлтийн ёслолд гар бие оролцсон нь брэндийн зүгээс Монголын хэрэглэгчдэдээ тусгайлан хүндэтгэл илэрхийлж буй торгон мөч байлаа. “Азийн орнуудад хүрээгээ тэлэх зорилгын хүрээнд Монгол улсад өөрсдийн нэрийн дэлгүүрийг нээсэн нь бидний хувьд чухал алхам юм. Мөн бид 140 дэх жилийн ойн баяраа ч мөн энэхүү өдөр хамтатган тэмдэглэж байна” гэдгийг ноён Жорж нээлтийн үеэр онцлон дурдсан билээ. Дэлгүүрийн цаашдын ирээдүйг дардан байх ерөөл дэвшүүлэн хүлээн авалтыг морин хуурын эгшгээр эхлүүлсэн нь гадаадаас зорин ирсэн тус брэндийн төлөөлөгчдөд гүн сэтгэгдэл үлдээсэн нь гарцаагүй. Ийнхүү гадаа хүлээн авалт дуусаж зочид дэлгүүрийн шинэхэн үүдээр зочлох цаг айсуй. Bretling нэрийн дэлгүүр рүү зорин орох зам тийм ч хол биш, Central Tower-ийн Сүхбаатарын талбай руу харсан хаалгаар ороод гуравхан алхахад Bretling бугуйн цагны дэлгүүр таныг угтан авна гэдгийг сийрүүлэх нь зөв биз ээ.






Тус брэндийн дэлхий даяарх салбарууддаа баримталдаг “Breitling Boutique” концепцийг Монгол дахь салбар бүрэн шингээсэн ба дэлгүүрийн дотоод засал нь ретро уур амьсгалыг индастри-винтаж өнгө аястай хослуулсан шийдлээр бүтээгдсэн нь зөвхөн тансаг орон зай байхаас гадна, зочин бүрд тав тухтай, дулаан мэдрэмж төрүүлэхэд чиглэгдсэн интерьерийн хосолмол санаануудыг багтаасан байна. Брэндийн баримталдаг үнэт зүйл, эрхэм зорилгыг интерьерийн гайхалтай шийдлээр цогцлоож, хязгааргүй эрх чөлөө, үл зогсох цаг хугацааг өөрийнхөөрөө удирдах боломжийг дан ганц бугуйн цагаар бус дэлгүүрийн үүдээр ормогц харагдах мотоцикл, онгоцны сэнс, усан спортын тавцангуудаар нь таашаан дүгнэж болно. Утга хөөж тайлбарлавал Breitling нь орчин үеийн хронограф цагийг бүтээж, нисэх хүчин болон чиглэл тодорхойлох зориулалттай цагны анхдагч бүтээлээрээ өдгөө 140 жилийн түүхийг бичиж буй дэлхийн ууган брэнд юм. Өнөөдөр Breitling нь дэлхий даяар индастри-лофт хэв маягийг шингээсэн 290 гаруй салбар дэлгүүрүүдтэй бөгөөд мөн ялгаагүй Монгол дахь салбарын хувьд ч адилхан жишгээр үүд хаалгаа нээжээ. Нөгөөтээгүүр интерьерийн голлох материал нь гүн бор царс мод, ган метал үзүүлэнгийн хорго, тухлан суух ширээ болон сандлын дөрвөлжин тэгш хэмтэй дизайн, индасрти-винтаж хэв шинжийг илтгэх тоосгон хана зэрэг нь зорин очсон зочдыг шууд л тухлан саатахыг уриалж байлаа. “Бидний олон сарын уйгагүй хөдөлмөрөөр дэлгүүр маань үүд хаалгаа нээлээ. Дашрамд дурдахад манай дэлгүүр Улаанбаатар хотын хамгийн том талбай, орон зайг хамарсан дээд зэрэглэлийн бугуйн цагны бутик дэлгүүр юм” хэмээн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Хасбазар баярт мөчөө хуваалцсан билээ.

Түүнчлэн орон зайн зохион байгуулалт нь үйлчлүүлэгчид нийцсэн ухаалаг шийдэлтэй. Бүтээгдэхүүн бүрийг тухайн цувралын онцлогт тохируулсан өнгө, гэрэлтүүлэг бүхий тавцан дээр дэлгэн байршуулснаар зочид цаг бүрийг тайван, анхааралтай үзэх боломжтойгоос гадна цагны гарал үүсэл, онцлог ялгааг тайлбарласан танилцуулгуудыг мөн байршуулсан байлаа. Эгнэн өрсөн бугуйн цагнуудыг ажвал Breitling-ийн бүхий л үндсэн цуглуулгууд багтсан байв. Эрэгтэйчүүдэд зориулсан Navitimer, Avenger, Chronomat, Top Time, Superocean болон Premier зэрэг цагнууд дэлгэгдэж, харин эмэгтэй хэрэглэгчдэд зориулсан загварууд болох Superocean Heritage, Navitimer, Chronomat цувралууд тусгайлсан хэсэгт байршуулснаар цуглуулга болгоны тэнцвэрийг гайхалтай найрсуулсан байлаа. Брэнд менежерийн дурдсанаар дэлгүүр доторх VIP зөвлөх булан нь хэрэглэгчдэд зориулсан, чанар, ур чадвар, гоёмсог орчныг хослуулсан онцгой үйлчилгээ үзүүлэх зорилготой бөгөөд Breitling-ийн зуун дамнасан цагны гар урлалыг илүү гүн гүнзгий мэдрэх боломжтой гэдгийг нэмж тайлбарласан юм. Breitling цагийг анх удаагаа авах гэж буй зочдодоо ч мөн тусгайлан зөвлөх үйлчилгээ үзүүлж хүссэн бүтээгдэхүүнийг газар дээр нь худалдан авах боломжийг ч мөн тус дэлгүүрийн хамт олон онцлон тайлбарлав.
Эцэст нь Breitling брэнд Улаанбаатарт албан ёсны салбараа нээж, Төв Азийн зах зээлд итгэл дүүрэн хөл тавилаа. Үүгээр бугуйн цагны уламжлал, Швейцар ур чадварыг орчин үеийн шийдэлтэй хослуулсан бүтээлүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэх тэдний зорилго биеллээ оллоо.




