Хайх

The Business of Fashion сэтгүүл Демна Гвасалияг оны шилдэг хүнээр нэрлэлээ

The Business of Fashion сэтгүүл Демна Гвасалияг оны шилдэг хүнээр нэрлэлээ

Гайхах зүйл алга

Text: Buro.Mongolia


Зураг:

Загварын салбарт өөрийн нэр хүндээ тогтоож чадсан The Business of Fashion сэтгүүл Vetements брэндийн бүтээлч захирал Демна Гвасалияг оны шилдэг хүнээр нэрлэлээ. Тэдний хэлж буйгаар энэ онд Гвасалия загварын салбарт хэнээс ч илүү хүчтэй нөлөө үзүүлж чадсан байна. Тэр загварыг хүлээж авах өнцгийг өөрчлөөд зогсохгүй, мөн цоо шинэ бизнес эрхлэх зарчим танилцуулсан юм.

"Энэ бүх систем одоо ажиллахаа больсон. Бүтээгдэхүүнийг харах урлагийн болон бизнесийн өнцгүүдэд ямар ч уялдаа холбоо алга. Энэхүү харгис тойрог жил ирэх тусам улам хүчтэй эргэлдэж, хоёуланг нь нэгэн зэрэг устгаж байна. Бизнесийг ч тэр, урлагийг ч тэр" хэмээн Демна Гвасалия 2015 оны арванхоёрдугаар сард нэгэн ярилцлагадаа дурдаж байсан юм. Тэрбээр бусад дизайнеруудтай харьцуулбал уламжлалт бус системийн дагуу ажилладгаараа алдартай билээ. Гвасалия улирал бүрийн хуваарьт бичигдсэн загварын долоо хоногийн хүрээнд биш, харин өөрт болон худалдан авагчдад эвтэйхэн үед шинэ цуглуулгаа танилцуулдаг юм.

Сануулж хэлэхэд энэ сарын эхэн үед Vetements брэнд The Fashion Awards шагнал гардуулах ёслолоос "Олон улсын шилдэг тансаг зэрэглэлийн гудамжны брэнд" өргөмжлөлийг хүртэж, харин дизайнер Демна Гвасалия "Олон улсын шилдэг бэлэн хувцасны дизайнер" шагналыг авсан байгаа.

The Business of Fashion сэтгүүл Демна Гвасалияг оны шилдэг хүнээр нэрлэлээ (фото 1)

цааш үзэх