Хайх

The Earthshot Prize шагнал гардуулах ёслол: Эмма Уотсон улаан хивсний ёслолд эргэн ирлээ

The Earthshot Prize шагнал гардуулах ёслол: Эмма Уотсон улаан хивсний ёслолд эргэн ирлээ

"Ногоон" ёслол дээрх байгальд ээлтэй гоёл

Text: Buro.Mongolia


Жүжигчин Эмма Уотсон улаан хивсний ёслолд эргэн ирлээ. Тэрээр 2019 онд зохион байгуулагдсан Little Women киноныхоо нээлтээс хойш ямар ч арга хэмжээнд оролцоогүй байсан юм. Учир нь Эмма байгаль орчны тогтвортой хөгжлийн төлөөх идэвхтэн бөгөөд улаан хивсний ёслолд зөвхөн хүрээлэн буй орчинд ээлтэй хувцас сонгон оролцож эсвэл бүрмөсөн оролцохоос татгалздаг билээ. Харин энэ удаад уран бүтээлч маань байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэх зорилготой The Earthshot Prize шагнал гардуулах ёслолд оролцсон байна. Улаан хивсний гоёлоороо Эмма дизайнер Харрис Ридийн байгальд ээлтэй, тэгш бус хормойтой, цэцгэн чимэглэлтэй, цагаан өнгийн даашинз болон клеш загварын, хар өнгийн брюкэн өмдийг сонгожээ. Тус даашинз нь загвар зохион бүтээгчийн дахин боловсруулсан FOUND цуглуулгын нэг хэсэг бөгөөд нийт арван ширхэг хуучин хуримын даашинзаас бүтсэн байна.

Мэдээлэл өгөх зорилгоор сонирхуулахад, ханхүү Уильямын санаачилгаар эхэлсэн The Earthshot Prize шагнал гардуулах ёслол нь хүрээлэн буй орчинг ногоон болгох таван шилдэг санааг шалгаруулж, төсөл бүрийг 1 сая фунт стерлингээр санхүүжүүлэх зорилготой арга хэмжээ юм. Энэхүү ёслол нь дараагийн арван жилийн турш жил бүр явагдаж нийт 50 санааг шалгаруулах бөгөөд 2030 он гэхэд байгаль орчны томоохон асуудлуудыг шийдэх зорилтыг тавьсан байна.

The Earthshot Prize шагнал гардуулах ёслол: Эмма Уотсон улаан хивсний ёслолд эргэн ирлээ (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх