Хайх

BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples

Яг одоо Монголд байгаа хамгийн загварлаг брэндүүдийн нэг

Text: Buro.Retelling



BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 1)

Та юунаас бүтээлч санаагаа олдог вэ?

AЭ: Аялал.

ЛЭ: Шинэ цуглуулгын хосгүй санаа олох эхний алхам бол онгоцонд суух шүү дээ.

РЭ: Үнэндээ мода гэдэг брэнд өөрөө ч биш, загварын тайз, эсвэл гялгар сэтгүүлд анх гараад, тэндээсээ нийтэд түгдэг эд ч биш. Соёлоос үүсдэг юм. Соёл нь болохоор гудамжинд байдаг юм.


THE KOOPLES брэндийг үүсгэгч ах дүү гурван Элайша буюу Александре, Лоран, Рафаэль нар 2017 онд нэгэн сэтгүүлчийн асуултад ингэж хариулж байжээ.

Эрхэм уншигч та өөрөө ч анзаарсан байлгүй, аль ч том хотын төвөөр хөлхөх хүмүүс арай л өөр, бүр нэг цаанаасаа дэгжин шаавай байдаг даа. Харин дэлхийн загварын нийслэл хотуудын залуусын street fashion-ий цохилох судсыг нь атгах мэдрэмж, донж төрхийг нь загварын урлагт буулган хөгжүүлэх авьяас ах дүү гуравт заяажээ. Тэр нь ч аргагүй. Тэд бол охид бүсгүйчүүдийн дурыг одоо хүртэл булаасаар байгаа гундашгүй Comptoir des Cotonniers брэндийг үүсгэсэн Тони, Жоржет Элайша хоёрын хөвгүүд шүү дээ.

The Kooples 2008 онд Парист ууган дэлгүүрээ нээснээс хойш 10 гаранхан жилийн дотор шуурга мэт амжилтад хүрч, 2014 он гэхэд Европ даяар 321 дэлгүүрээ нээж, 2013 онд Америкийн, 2015 онд Солонгосын, 2018 онд Хятадын зах зээлд нэвтэрч, 2021 онд Москва, Улаанбаатар, Стамбулд анхны дэлгүүрээ нээлээ. Одоо гялалзсан хар гантигаар гадарласан 400 гаран дэлгүүр нь 36 оронд ажиллаж байна.

BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 6)
BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 7)
BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 8)
The Kooples, Улаанбаатар

ХОСЛУУЛАХ УРЛАГ

Энэ шинэ брэндийн чухам юу нь ингэж хүмүүсийн сонирхлыг татав? "Хосууд" (францаар "kooples") нэртэй энэ брэнд аливаа зүйлийн хослол, алтан харьцааг гойд сайн олж чаддагтаа л хамаг нууц нь байх шиг санагдлаа.

Гоолиг нарийн suit, rock-star загварын савхи, bohemian хэв маягийн даашинзыг street fashion-тэй тун чиг мэдрэмжтэй хольж, үнэтэй сайн материал, яв цав эсгүүр, өөгүй сайхан хийцтэй хослуулан хээнцэр мөртлөө тэрслүү гэж тодорхойлмоор этгээд хэв маяг гаргаж чадсан нь үнэхээр гайхмаар.

BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 9)
Spring/Summer 2021
BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 10)
BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 11)

Амжилтын бас нэг түлхүүр нь Парисын гудамжны дэгжин стиль болон Лондоны загварын эрх чөлөөний мэдрэхүйг янзтай гоё сүлэлдүүлсэнд байна. Европ аяс мэдрэгдээд байх мөртлөө яг аль улсынх гэдгийг таашгүй болсон нь маш сонирхолтой юм. Үнэхээр ч The Kooples-ийг англи хүмүүсээс асуухаар Францын брэнд байх гэдэг, харин франц хүмүүсээс асуухаар Лондоны компани гэж хариулдаг гэсэн яриа байдаг.

"Ихэнх брэндийн нийт загварынх нь 65-80 хувийг эмэгтэй хувцас эзэлдэг байхад манай компани эрэгтэй эмэгтэй загвараа бараг тэнцүү тоогоор гаргадаг. Тэр ч байтугай хүйс харгалзахгүй өмсөж болох юнисекс загвар маш элбэг бүтээдэг. Майк Жаггер, Жерри Холл хоёр шиг, эсвэл Серж Гензбур, Жейн Биркин хоёр шиг хосуудын хувцаслалт, хоорондоо хувцсаа зохицуулж байгаа нь бидэнд урам зориг өгдөг учир хос хоёр хэв стилиэрээ сайхан зохицож яваасай, хайрттайгаа хамт ороод ханиндаа гангарах дэлгүүр байгаасай, гоонь нэг нь манай хувцсыг өмсөөд удахгүй хостой болоосой гэж эрмэлзэж бид дэлгүүрээ нээдэг" хэмээн ах дүүс ярьжээ.

BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 12)
Dylan Sprouse
BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 13)
Josh Duhamel
BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 14)
Zayn Malik
BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 15)
Gigi Hadid

Үүнийгээ ч батлах мэт сурталчилгаандаа дандаа хоорондоо сайхан зохицсон, шинэ улирлын загвар өмссөн, хоёр цагийн өмнө танилцахаас эхлээд 20 жил хүртэл ханилж байгаа бодит хосуудыг гаргаж байгаа нь сэтгэл хөдлөм санагдлаа.

ДУНДЫН ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭ

Ирина Шейк, Стелла Максуэлл, Слик Вүүдс болон бусад олон алдартнууд The Kooples-тэй хамтран ажиллаж, өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг гарган, тэр нь бестселлер болж байлаа.

Харин 2021 оны хавар-зуны улиралд нэрт загвар өмсөгч Тина Кунакитай хамтран "Tina for Vincent" гэдэг юнисекс хувцасны цуглуулга танилцуулж байгаа юм. Нөхөр Вэнсон Касэлийнхаа хувцаснаас байнга зээлэн авч, өөрийн хувцастайгаа хольж өмсдөгөө анзаарсан гоо бүсгүй эрэгтэй загвартай боловч эмэгтэй хүн ч донжтойхон өмсөж болохоор тийм гайхалтай, хэзээ ч хуучрашгүй цуглуулгыг The Kooples-тэй хамтран бүтээжээ. Энэхүү хязгаарлагдмал тоогоор гарах цуглуулгад сольж, хольж өмсөж болох, биед эвтэйхэн материал, уужим эсгүүртэй хоёр өнгөт пиджак, урт богино ханцуйтай цамц, футболка, юүдэнтэй цамц, өмд, жийнс, шоорт зэрэг хавар-зуны бүхий л өмсгөлүүд багтсан юм. Өнгийг хараас эхлэн бор шаргал, экрю өнгө хүртэл төв өнгийг сонгожээ.

BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 34)
BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 38)
BURO.-гийн анхааралд: Бохо-рок-шик стильтэй The Kooples (фото 39)

"Tina for Vincent" загваруудыг яг энэ улиралд Шангри-Ла Моллын 2-р давхарт таалан сонирхож, худалдан авч болох юм.

The Kooples Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл, хоёрдугаар давхар
Утас: 99995038

Facebook хуудас: TK Ulaanbaatar

Instagram хуудас: @tkulaanbaatar

www.thekooples.com

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх