Хайх

Том Форд загварын шоугаа цуцлалаа

Том Форд загварын шоугаа цуцлалаа

Дараагийнх нь хэн бэ?

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дизайнерууд загварын салбарын хуучин дүрмүүдээс үнэхээр залхаж байгаа бололтой. Тэд бүгд хоорондоо тохиролцсон мэт загварын хуваарьдаа өөрчлөлт оруулж байна

Хоёрдугаар сард намар-өвөл 2017 улирлын загварын долоо хоног эхэлж байгаа. Гэтэл дизайнер Том Форд уг долоо хоногт товлосон байсан загварын шоугаа цуцлаж, есдүгээр сард хийхээр шилжүүллээ. Дизайнер цуглуулгаа худалдаанд гарах үетэй нь давхцуулж шоугаа хийхийг хүссэн тул энэхүү шийдвэрийг гаргажээ. Фордын хэлж буйгаар загварын шоу болсноос хойш дөрвөн сарын дараа борлуулалт эхэлдэг энэ систем худалдан авагчдын сонирхол буурахад хүргэж, мөн давчуу хуваарийн улмаас дизайнеруудад уран бүтээлдээ төвлөрөх боломж олгохгүй байгаа аж. Загварын ертөнцийн ихэнх том дизайнерууд цуглуулгаа бүтээхдээ илүү тайван нөхцөлд, бүрэн анхаарлаа төвлөрүүлж ажиллахыг хүсэх боллоо.

цааш үзэх