Хайх

Topshop ба Marks & Spencer нар худалдан авагчидаа мөрдөж байна

Topshop ба Marks & Spencer нар худалдан авагчидаа мөрдөж байна

Ухаалаг утасны ачаар

Text: Buro.Mongolia


Зураг:

The Telegraph сонины мэдэгдэж буйгаар Marks & Spencer, Morrisons, Topshop болон бусад Их Британийн брэндүүд худалдан авагчдынхаа хөдөлгөөнийг тэдний ухаалаг утсаар нь дамжуулан нууцаар мөрддөг гэнэ. Хэрэглэгчид ухаалаг утсаараа Wi-Fi сүлжээтэй холбогдох гэж оролдох үед дээр дурдсан брэндүүд сигнал хүлээн авч, тухайн хүний байршил, хөдөлгөөний чиглэл болон бусад хувийн мэдээллийг хүлээн авдаг байна. Ийм дохио хүлээн авах зорилгоор эдгээр брэндүүд дэлгүүртээ тусгай төхөөрөмж суурилуулсан аж.

Энэхүү дэвшилтэт технологийн ачаар дэлгүүрүүд худалдан авагчдынхаа хөдөлгөөний хэв маягийг судалж, дэлгүүрийнхээ тасалгаануудыг хамгийн ухаалаг ба ашигтай байдлаар байршуулдаг байна. Тэд мөн дэлгүүрээс холгүй байршиж буй ирээдүйн худалдан авагчдыг дэлгүүртээ татан оруулах зорилгоор ухаалаг утсанд нь сурталчилгааны зурвас илгээж, өрсөлдөгчийн дэлгүүр лүү шагайсан хэрэглэгчиддээ хямдрал явагдаж буйг мэдэгддэг байна.

цааш үзэх