Хайх

Versace кутюр загварын долоо хоногт оролцохоос татгалзлаа

Versace кутюр загварын долоо хоногт оролцохоос татгалзлаа

Брэнд илүү их ашиг авчирдаг арилжааны төслүүд дээр төвлөрөхийг хүсчээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Нэгдүгээр сарын 22-ноос 26-ны хооронд Парис хотод зохиогдох кутюр загварын долоо хоногт Atelier Versace ордон оролцохгүй болохоо мэдэгдлээ. Брэндийн удирдлага энэ онд хаалттай танилцуулгууд дээр төвлөрөх бөгөөд өөрийн хэрэглэгчид ба түншүүдтэйгээ дэлхийн өнцөг бүрд тусгайлсан уулзалт хийхээр зорьж байгаа гэнэ.

"Одоогийн байдлаар бид жилд зургаан загварын шоу зохион байгуулж байна. Миний бодлоор энэ нь хэтэрхий их юм шиг санагддаг. Тиймээс бид энэ жилээс эхлэн хэрэглэгчидтэйгээ өөр хэв маягаар ажиллаж үзэхийг хүсч байгаа" хэмээн тус брэндийн гүйцэтгэх захирал Жонатан Акройд хэвлэлийнхэнд хэлжээ.

Энэ нь Atelier Versace-гийн анхны завсарлага биш юм. Тэд өмнө нь 2004-2012 онуудад кутюр загварын долоо хоногоос татгалзаж, олон жилийн завсарлага авч байсан удаатай билээ.

цааш үзэх