Хайх

Vetements Nordstrom-д зориулж зул сарын цуглуулга бүтээлээ

Vetements Nordstrom-д зориулж зул сарын цуглуулга бүтээлээ

Цагаан өнгө

Text: Buro.Mongolia


Marques‘ Almeida, Simone Rocha, Shrimps, Brother Vellies ба Vetements брэндүүдийн бүтээсэн зул сарын загварууд худалдаанд гарлаа

Шинэ жилийн баярын өдрүүдэд зориулж Nordstrom-ын бүтээлч захирал Оливия Ким орчин үеийн алдарт дизайнеруудад хандаж, зул сарын өнгө аястай хэд хэдэн загвар бүтээж өгөхийг хүсчээ. Nordstrom-ын хувьд цагаан өнгө гэх ерөнхий сэдвийг дизайнеруудад өгсөн байна.

Оливия хамтран ажиллах дизайнеруудыг сонгохдоо тэдний нэр хүндээс гадна мөн өөрийн хувийн сонирхлыг харгалзан үзжээ. Өнгөрсөн жил тэрбээр Space гэх бутик нээж, Simone Rocha, Vetements, Marques'Almeida, Jacquemus, Anthony Vaccarello, Shrimps, Tricot Comme des Garçons, Creatures of the Wind зэрэг брэндүүдийн хувцаснуудыг борлуулж эхэлсэн юм.

Капсул цуглуулгын хувцаснууд одоо Space бутик болон Nordstrom-ын зарим дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэлсэн байна.

цааш үзэх