Хайх

Vetements x Reebok капсул цуглуулга Хонг Конг хотод нээлтээ хийнэ

Vetements x Reebok капсул цуглуулга Хонг Конг хотод нээлтээ хийнэ

Хөлд хамгийн эвтэйхэн загварууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Vetements брэндийн албан ёсны Instagram хуудаст спорт хувцасны Reebok брэндтэй хамтарсан капсул цуглуулгын анхны зургууд нийтлэгдлээ. Хоёр брэнд хүчээ нэгтгэснээр Sock Runner нэртэй пүүз гаргажээ. Vetements-ийн мэдэгдэж буйгаар шинэ загварууд арваннэгдүгээр сарын 18-нд Хонг Конг хотод нээлтээ хийж, худалдаанд гарах гэнэ. Нээлт хаана, хэдэн цагаас зохиогдохыг брэнд одоогоор зарлаагүй байна.

Hypebeast сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Vetements брэндийн ерөнхий захирал ба Демна Гвасалиягийн төрсөн дүү Гурам шинэ хамтын ажиллагааны талаар ийнхүү ярьсан байна: "Арваннэгдүгээр сарын 18-нд бид Хонг Конг хот руу аялна. Бид одоогоор ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа ч, энэ нь бидний зохион байгуулсан хамгийн том арга хэмжээ болно гэдгийг баттай хэлж чадах байна. Бид ганцхан өдрийн турш борлуулагдах шинэ капсул цуглуулгынхаа загвар бүрийг танилцуулна. Уг арга хэмжээ олон нийтэд нээлттэй байх тул бид хүссэн хүн бүрийг урьж байна. Арга хэмжээний байршлыг үйл явдал болохын нэг хоногийн өмнө зарлах болно".

Гурамын онцолсноор тэд Vetements x Reebok цуглуулга дээр нийт хоёр жил ажилласан байна. Демна Гвасалия энэхүү төсөлд зориулж ойролцоогоор гучин жилийн түүхтэй Pump Evolution Runner загварыг Reebok брэндийн архиваас хайн олж, дизайныг нь өөрийн хэв маягт тохируулан шинэчилжээ.

Түүнчлэн Гурам Гвасалиягийн бодлоор энэ нь ижил төрлийн пүүзнүүд дундаас хөлд хамгийн эвтэйхэн загвар гэнэ.

 

 

 

цааш үзэх