Хайх

Вивьен Вествуд эрэгтэй ба эмэгтэй цуглуулгаа нэгтгэнэ

Вивьен Вествуд эрэгтэй ба эмэгтэй цуглуулгаа нэгтгэнэ

Нэгдүгээр сараас эхлэнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Vivienne Westwood марк эрэгтэй, эмэгтэй ready-to-wear цуглуулгуудаа нэг загварын шоугаар танилцуулах боллоо

Ирэх нэгдүгээр сард зохиогдох Лондонгийн эрэгтэй загварын долоо хоногийн үеэр Vivienne Westwood брэндийн эмэгтэй Red Label болон эрэгтэй Man Label цувралуудын нэгтгэсэн шоу болно.

Хоёр цуглуулгыг нэгтгэх шийдвэр нь брэнд ба худалдан авагчдын харилцааг сайжруулах, хувцас үйлдвэрлэж борлуулах үе шатуудын хоорондох зайг багасгах зорилготой хийгдэж байгаа юм. Түүнээс гадна компаний удирдлага эрэгтэй, эмэгтэй цуглуулгыг нэгтгэснээр Vivienne Westwood-ын олон тооны жижиг салбаруудыг багасгаж, брэндийн нэгдмэл байдлыг сайжруулах зорилго тавьжээ.

Вивьен Вествуд эрэгтэй ба эмэгтэй цуглуулгаа нэгтгэнэ (фото 1)

 

цааш үзэх