Хайх

Миучча Прада эрэгтэй ба эмэгтэй цуглуулгыг нэгтгэх санааг эсэргүүцэж байна

Миучча Прада эрэгтэй ба эмэгтэй цуглуулгыг нэгтгэх санааг эсэргүүцэж байна

Яагаад тэр вэ?

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Эрэгтэй, эмэгтэй цуглуулгаа нэгтгэж буй дизайнеруудын тоо өдөр ирэх тусам ихсэж байна. Хэдхэн сарын өмнө Миучча Прада ч мөн адил энэ давлагааг дэмжиж байсан хэдий ч тэрбээр саяхан бодлоо өөрчилсөн бололтой. Аль эсвэл бид бүгд түүнийг анхнаасаа буруу ойлгосон бололтой

"Миний бодлоор залуучууд бас бүсгүйчүүд нэгэн зэрэг тайз дээр алхах нь илүү байгалийн харагддаг. Мөн илүү орчин үеийн. Харин одоо бидний хэрэглэж байгаа энэ систем нь яг л охид, хөвгүүд тусдаа суралцдаг байсан эртний үеийг санагдуулах юм" хэмээн Миучча Прада саяхан ярьж байсан. Италийн дизайнер үүгээрээ өөрийнхөө хавар-зун 2016 улирлын эрэгтэй загварын шоугаа тайлбарлаж байсан юм. Учир нь уг шоу дээр эрэгтэй моделиудын зэрэгцээ мөн эмэгтэй моделиуд гарч ирсэн. Гэхдээ WWD сэтгүүлд өгсөн Прадагийн өчигдрийн ярилцлагаас харах нь ээ бид түүний санааг буруу ойлгож байсан бололтой. Дизайнер эрэгтэй, эмэгтэй цуглуулгыг нэгтгэх санааг харин ч эсрэгээрээ эсэргүүцэж байгаа аж.

"Бие даасан хоёр шоуг нэг болгон, нэгтгэнэ гэдэг муу санаа. Хэрвээ та үнэхээр л шинэ системийг баримтлахаар шийдсэн бол, жилд хоёрхон удаа зохиогдох шоугаа маш удаан ба баялаг хийх хэрэгтэй болно. Хавар-зуны эрэгтэй шоу дээр хэтэрхий олон эмэгтэй моделиуд алхсан гэх гомдол бидэнд шоуны дараа ирсэн. Эмэгтэй загварууд илүү анхаарал татам бас тод байдаг учир хүмүүст эрэгтэй загварууд дээр төвлөрөхөд хэцүү байсан байх. Нэгтгэсэн шоу үзэсгэлэнтэй харагдаж болох ч, би энэ тогтолцоог баримталбал өөрийгөө буудчих байхаа. (Инээж байна). Бид шоу эхлэхийн нэгхэн минутын өмнө хамаг юмаа амжуулж, харин хувцаснууд нэг өдрийн өмнөхөн л бэлэн болдог арга барилаар ажилладаг шүү дээ..." гэж Прада ярилцлагадаа дурджээ.

Миучча Прада эрэгтэй ба эмэгтэй цуглуулгыг нэгтгэх санааг эсэргүүцэж байна (фото 1)

 

цааш үзэх