Хайх

Загварлаг бөгөөд чанартай гутлын эрэлд: Trippen брэндийн шинэ загваруудыг харцгаая

Загварлаг бөгөөд чанартай гутлын эрэлд: Trippen брэндийн шинэ загваруудыг харцгаая

Text: Б.Энххүслэн


Элдэв шошго, логод булагдаагүй хэр нь Trippen брэндийн гутлыг хаанаас нь ч харсан таньдаг. Шангри-ла моллын хоёр давхарт гармагц шилний цаана өрөөстэй байх тэдгээр загварууд шууд л харц булааж, анхаарлыг өөртөө татах нь дүрэм гэлтэй. Герман дизайнер Ангэла Шпит, Михаэль Өйлэр нарын 1992 онд үүсгэн байгуулж байсан тус брэнд нь тив дамнан тархаж, Улаанбаатарт ч мөн 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн монголчууд бидэнд аль хэдийнээ танигдаад амжжээ.

Загварлаг бөгөөд чанартай гутлын эрэлд: Trippen брэндийн шинэ загваруудыг харцгаая (фото 1)

Trippen брэнд нь 2500 гаран төрлийн гутлын дизайнаас бүрдэх урын сантай ба тэдгээрээс улбаалан шинэчлэн урласан 100-150 орчим загвар жил бүр Монголын салбарт орж ирдэг юм. Ингэхдээ Trippen-ы дизайнерууд болон гар урчууд монгол руу илгээх гуталдаа бидний цаг уурын нөхцөлд нийцүүлсэн зарим өөрчлөлтийг тусгайлан оруулдаг онцлогтой билээ. Яг одоо тэгвэл брэндийн дэлгүүрт шинэ улирлын шинэхэн загварууд өрөгдөж хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болсон байна.

Загварлаг бөгөөд чанартай гутлын эрэлд: Trippen брэндийн шинэ загваруудыг харцгаая (фото 2)
Загварлаг бөгөөд чанартай гутлын эрэлд: Trippen брэндийн шинэ загваруудыг харцгаая (фото 3)
Загварлаг бөгөөд чанартай гутлын эрэлд: Trippen брэндийн шинэ загваруудыг харцгаая (фото 4)
Загварлаг бөгөөд чанартай гутлын эрэлд: Trippen брэндийн шинэ загваруудыг харцгаая (фото 5)
Загварлаг бөгөөд чанартай гутлын эрэлд: Trippen брэндийн шинэ загваруудыг харцгаая (фото 6)

Сонирхуулахад, загварын сэтгүүлчид Trippen-ий инновацлаг дизайныг удаа дараа онцолдог. Уламжлалт бус хэлбэр, архитектурын элемент, дахин давтагдашгүй деталиуд тэдгээр загварт шингэсэн учраас тэр юм. Тиймээс ч үүнийг “өмсөгддөг урлаг”, “хувцасны шүүгээн дэх уран баримал” зэргээр тодорхойлох нь түгээмэл. Мөн брэндийн загварууд авангард хэр нь минимал, футуристик боловч хэзээ ч хоцрогдохгүй сонгодог байж чаддаг. Эдгээр шинжийг нэг бүтээлд тэнцэтгэнэ гэдэг тийм ч хялбар зүйл биш юм. Түүнчлэн Trippen гутлынхаа арьсыг Итали улсаас захиалан авдаг ба сунгаж, нимгэлж, хатуу болгохгүйгээр аль болох байгалийн унаган төрхөөр нь боловсруулдаг учраас дээд зэргийн чанартай хэмээн дүгнэгддэг билээ. Загварлаг, тав тухтай, өндөр чанартай брэндийн эрлээ Trippen-ээс эхлээрэй.


Trippen Ulaanbaatar

Хаяг: Шангри-ла молл, 2 давхар

Утас: 8674 1998

Facebook: Trippen Ulaanbaatar

Instagram: @trippen.ulaanbaatar

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх