Хайх

Zara брэнд бусдын бүтээлийг хуулбарласан хэрэгт буруутгагдлаа

Zara брэнд бусдын бүтээлийг хуулбарласан хэрэгт буруутгагдлаа

Корпораци VS уран бүтээлч

Text: Buro.Mongolia


Зураг:

Калифорноос гаралтай зураач Тьюздей Бассен Zara компанийг өөрийнх нь бүтээлийг хуулбарласан хэрэгт буруутгаж байгаа нь ор үндэслэлгүй зүйл биш юм. Гэхдээ тэр одоогоор шүүхэд гомдол мэдүүлээгүй байна

Зураач Тьюздей Бассен өөрийн Instagram хуудаснаа болсон бүх үйл явдлыг тодорхой бичсэнээр энэхүү хэрэг олон нийтэд илэрчээ. Испаний брэнд хэдэн улирлын турш Бассены зургуудаас "санаа авч" байгаа талаар түүний дагагчид, найзууд болон шүтэн бишрэгчид мэдэгдсэн байна. Үүнийг батлахын тулд Тьюздей өөрийн зурсан зургууд ба Zara брэндийн хувцаснууд дээр байгаа хатгамлуудыг харьцуулжээ. Бидний бодлоор бол эдгээр зургууд хоорондоо илт төстэй харагдаж байна.

Тьюздей Бассен хэлэхдээ "Би өнөөдрийг хүртэл энэ тухай юу ч хэлэлгүй чимээгүй байж ирсэн. Zara өнгөрсөн жилийн турш миний бүтээлүүдийг хуулбарлаж байна (Надад үүнийг мэдэгдсэн маш олон хүмүүст баярлалаа). Миний өмгөөлөгч Zara компанитай холбогдсон боловч тэд хариу өгөхдөө, Zara-г буруутайг тогтооход хангалттай үндэслэл байхгүй. Мөн Zara бол асар том корпораци, харин Тьюздей Бассен бол бие даасан уран бүтээлч тул тийм ч их хүн мэдэхгүй. Тиймээс энэ хэрэгт нэг их ач холбогдол өгөхгүй гэж Zara компани мэдэгдсэн" гэлээ.

Тэрээр удахгүй шүүхэд гомдол гаргах төлөвлөгөөтэй байгаа ба одоогийн байдлаар зөвхөн энэхүү мэдэгдлээ өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлэхэд л хоёр мянган долларыг зарцуулсан байгаа юм. Уран бүтээлч бүсгүй энэ хэрэг явдлыг аль болох олон хүнд түгээж, олон нийтийг бодит үнэнийг мэдээсэй гэж хүсч байгаа гэнэ.

Zara брэнд бусдын бүтээлийг хуулбарласан хэрэгт буруутгагдлаа (фото 1)Zara брэнд бусдын бүтээлийг хуулбарласан хэрэгт буруутгагдлаа (фото 2)
Хэдийгээр Бассен бие даасан уран бүтээлч ч гэсэн өмнө нь Nike, adidas зэрэг брэндүүдтэй хамтарч байсан юм. Мөн түүний хийсэн энгэрийн тэмдэг ба бусад бүтээлүүдийг Тьюздей Бассены албан ёсны сайт ба Nasty Gal, Urban Outfitters зэрэг дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Ямартаа ч мэдээлэл асар хурдацтай тархаж байгаа өнөө үед хэн нэгний бүтээлийг ингэж ичгүүргүйгээр хуулбарлаж байгаа нь үнэхээр гайхшрал төрүүлж байна.

 

цааш үзэх