Хайх

Grey Jason Wu шугамандаа зориулж Жейсон Ву шинэ өнгө бүтээж байна

Grey Jason Wu шугамандаа зориулж Жейсон Ву шинэ өнгө бүтээж байна

Дизайнерын хоёр дах шугам

Text: Бюро 24/7


Зураг:

Энэ оны зургаадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байгаа Жейсон Вугийн хоёр дах шугам өөрийн гэсэн өвөрмөц өнгөтэй болох гэнэ

Бид өмнө нь дизайнерыг Grey Jason Wu гэх хоёр дах шугамаа бүтэн жилийн турш боловсруулсан бөгөөд тун удахгүй нээлтээ хийх гэж буйг уншигчиддаа мэдээллэж байсан билээ. Үндсэн брэндийнхээ охин марк болж явах энэхүү шинэ төсөл нь Жейсон Вугийн хамгийн дуртай өнгөний нэрээр нэрлэгдсэн юм. Саарал өнгө дизайнерын сэтгэлд их онцгой байр суурь эзэлдэг тул тэр шинэ шугамандаа зориулж Pantone өнгөний хүрээлэнтэй хамтарч хаана ч давтагдахгүй, онцгой саарал өнгө бүтээжээ.

Уг онцгой саарал өнгөний найрлагын 90%-ийг цайвар цэнхэр дуслуудтай цагаан өнгө эзэлсэн байна. Шинэ брэндийн бэлгэ тэмдэг болох энэ өнгийг зөвхөн Grey Jason Wu компани албан ёсоор эзэмших болно. Энэ өнгийг брэндийн хамт олон бүтээгдэхүүний савлагаа, үнийн шошго, нэрийн хуудас болон бусад брэндийг төлөөлөх зүйлсэд ашиглах аж.

цааш үзэх