Хайх

Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо

Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо

Text: Ж.Булган


Хамгийн өндөр хүлээлт үүсгэж чадсан загварын ордон Dior энэ жил бүтээлч захирлын албаа англи гаралтай Жонатан Андерсонд хариуцуулсан. Тэр ингэхэд хэр мэдрэмжтэй вэ? Тэр юугаараа тийм гоц дизайнер вэ? гэсэн асуултуудад хүн бүр өөрийнхөөрөө хариулна. Ямартай ч Dior-ийн эрэгтэй болон эмэгтэй хувцсыг хариуцах хүндхэн үүргийг хашиж буй түүнийг ямар хувцас танилцуулах бол гэж хүлээхээс өөр аргагүй байлаа. Хэдхэн цагийн өмнө Парис хотод Жонатан 2026 оны анхны эмэгтэй цуглуулгаа танилцууллаа. Хүлээлтээс давсан гэж зарим хүмүүс шагшин магтаж байгаа бол зарим загварын шинжээчид хэт энгийн байлаа ч гэж өөрсдийн дүгнэлтээ бичиж нийтэлжээ. Нөгөөтээгүүр энэ ярвигтай сэдвийг бид түр хойш нь тавьж, түүний танилцуулсан хувцас болгоны нарийн эсгүүр, чимхлүүр хэсгийг ажиглавал үе үеийн Dior-т ажиллаж байсан домогт дизайнеруудын сэтгэмжүүдийг та олж харах болно. Үндсэндээ Жонатан өнгөрсөн рүү аялж, зуун дамнасан тус брэндийн түүхийг дахин нэг удаа өөрийн зохиомжоор илэрхийлсний дотор зарим загварууд нь залуухан Ив Сан Лораны Dior-т ажиллаж байсан үеийг ч мөн бодогдууллаа.

Dior дахь Раф Симонсын бүтээлч ажлууд Жонатаны нүдээр

Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 1)
Christian Dior 2026 ready to wear, Jonathan Anderson
Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 2)
Christian Dior Fall 2014 Haute Couture, Raf Simons

Мария Грациягаар ахлуулсан Dior-ийн баялаг түүхийг Жонатан ийн сөхжээ

Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 3)
Christian Dior 2026 ready to wear, Jonathan Anderson
Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 4)
Christian Dior Spring/Summer 2022 Haute Couture, Maria Grazia Chiuri

Марк Бохан Christian Dior-ийг илүү чөлөөт болгосон гэдэг

Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 5)
Christian Dior 2026 ready to wear, Jonathan Anderson
Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 6)
Christian Dior 1980, Marc Boham

Ив Сан Лоран Dior загварын ордонд ажиллаж байсан хугацааг Жонатан дурслаа

Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 7)
Christian Dior 2026 ready to wear, Jonathan Anderson
Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 8)
Christian Dior 1958, Yves Saint Laurent


Dior-ийг Жон Галлианогүйгээр төсөөлөшгүй

Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 9)
Christian Dior 2026 ready to wear, Jonathan Anderson
Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 10)
Christian Dior 1998 Haute Couture, John Galliano
Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 11)
Christian Dior fall 2000, John Galliano
Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 12)
Dior 2026 ready to wear, Jonathan Anderson

Кристиан Диор одоо ч оршсоор

Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 13)
Christian Dior Bar Suit 1947
Жонатан Андерсон Dior-ийн үе үеийн дизайнеруудыг эргэн дурсах шиг боллоо (фото 14)
Dior 2026 ready to wear, Jonathan Anderson

Жонатан Андерсон загварын ертөнцөд хэдийн өөрийн өвөрмөц дуу хоолойгоо цуурайтуулсан, Loewe-д хийсэн бүтээлүүдээрээ шинэ санаа, урлаг, хошигнол, хувцас урлал гэгчийг гайхалтай тэнцүү байдлаар харуулсан. Харин Dior-т орсон нь түүнээс огт өөр, уламжлал, түүх, цаг хугацааны хэлхээг нарийн судалсан байдлыг нь бид харлаа. Хуучин загваруудаас санаа авч ирээдүйн Dior хэрхэн гэрэлтэх талаар тэрээр бүтээлүүдээрээ ийн танилцуулж сонгодог Dior, залуу эрч хүчтэй Dior, орчин цагийн Dior, өнгөрсөнд тод үлдсэн Dior бүгд энэ өдөр тайзнаа нэгдлээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх