Хайх

Жонни Кока Mulberry-гийн бүтээлч захирлаар томилогдлоо

Жонни Кока Mulberry-гийн бүтээлч захирлаар томилогдлоо

Өндөр хүлээлттэй байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Английн Mulberry загварын ордон шинэ бүтээлч захиралтай боллоо

Эмма Хилл Mulberry-гаас яваад хоёр жил болсны дараа тус загварын ордон шинэ бүтээлч захирал оллоо. Жонни Кокагийн томилолт өнгөрсөн жилийн 11 дүгээр сард олон нийтэд мэдэгдсэн хэдий ч тэрбээр саяхнаас л ажилдаа орж байна.

"Би урам зоригтойгоор ажилдаа орж, бүтээлч захирал гэх шинэ албан тушаалаа маш их баяртайгаар хүлээж авсан" хэмээн WWD-д өгсөн ярилцлагандаа Кока ярьж байна. Мөн ирээдүйн төслүүддээ өөрийгөө бүрэн дүүрэн зориулахад бэлэн гэдгээ мэдэгдэв. "Миний хувьд Сомерсет-д байрлах бидний үйлдвэр дээр их цаг өнгөрөөх нь чухал байдаг. Яг тэнд л манай брэндийн зүрх сэтгэл оршдог юм шүү дээ" гэж ярьжээ.

Жони Кока өмнө нь Céline, Bally болон Louis Vuitton-д аксесуар бүтээж өгч байсан тул Mulberry-д ажиллах хугацаанд нь түүнд маш өндөр найдлага тавьж байгаа. Харин Mulberry-гийн нүүр царай болдог зүйл нь арьсан эдлэлүүд бөгөөд нийт борлуулалтын 90 хувийг нь эзэлдэг билээ. Брэндийн гүйцэтгэх захирал Тьерри Андретта нь өмнө Кокатай цуг LVMH-д ажиллаж байсан бөгөөд түүний бүх амжилт ололтын талаар сайн мэднэ. Тэр Кокагийн талаар хэлэхдээ "Бид түүнд ганц аксесуар биш бас прет-а-порте цуглуулгаа баяртайгаар хариуцуулна" гэжээ.

 

цааш үзэх