Хайх

Жоржиа Мэй Жаггер Mulberry-гийн шинэ цуглуулгыг гаргажээ

Жоржиа Мэй Жаггер Mulberry-гийн шинэ цуглуулгыг гаргажээ

Зөвхөн рок

Text: Buro.Mongolia


Мика Жаггерын охин Их Британийн брэндтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Энэ удаад тэд шинэ сурталчилгааны ажлаас гадна жижиг хэмжээний цуглуулга гаргажээ

Жоржиа Мэй Жаггер Mulberry-гийн өмнөх нүүр царай байсан Кара Делевины адил өөрийн нэрийн цуглуулгатай боллоо. Цуглуулгын гол бүтээгдэхүүн болсон цүнхнүүд нь тус бүрдээ өөр өнгө, хэмжээтэй бөгөөд цөөн тоогоор гарчээ.

Mulberry брэнд өмнө нь ийм хамтын ажиллагааг Лана Дель Рей, Алекс Чанг нартай хамтран хийж, тэдэнд зориулсан цүнх гаргаж байлаа.

"Georgia May Jagger Collection" цувралд цүнхнээс гадна тод өнгийн оруулгатай савхин хүрэм, жижиг хэмжээтэй цүнх, ороолт орсон.

Цэнхэр, ногоон, улаан болон хар өнгөнүүд цуглуулгын үндсэн өнгө болсон ба гоёл чимэглэл болон савхин хүрмийг үнэгэн хээгээр чимэглэжээ.

Дашрамд дурдахад Mulberry илүү өргөн хүрээний хэрэглэгч татахын тулд савхин хүрмийг 995 фунт, цүнхийг 395 фунтын үнэтэй худалдаалахаар болсон байна.

 

цааш үзэх