Хайх

Байгаль дэлхийдээ хайртай нэгний бахархалтайгаар өмсөж болох 8 үслэг хүрэм

Байгаль дэлхийдээ хайртай нэгний бахархалтайгаар өмсөж болох 8 үслэг хүрэм

Эко загварууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Амьтны гаралтай үслэг эдлэлээс татгалзан хиймэл үс рүү шилжих нь ан амьтдыг болон хүрээлэн буй орчноо хамгаалж буй хүний хийх ёстой эхний алхам мөн гэдэгтэй маргах зүйл үгүй. Гэхдээ синтетик үс сонгоно гэдэг мөн л байгаль орчинд ээлтэй шийдвэр биш юм. Учир нь бид хэрвээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг хүсвэл тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд ашиглагдсан усны хэмжээ, агаар мандалд ялгаруулсан хорт бодисууд зэргийг тооцоолон бүтээгдэхүүнийг дахин боловсруулах боломжтой эсэхийг, мөн биологийн задралд орох үгүйг нь анхааралдаа авах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан бид тогтвортой хөгжлийн төлөө ухаалаг сонголт хийх эрмэлзэлтэй хэдий ч асар хүйтэн өвлийн улиралд дулаан шуба өмсөхийг хүсэж байгаа хүмүүст зориулан дараах найман эко сонголтыг санал болгож байна.

Байгаль дэлхийдээ хайртай нэгний бахархалтайгаар өмсөж болох 8 үслэг хүрэм (фото 1)

Stella McCartney, Nanushka ба Shrimps гэх брэндүүд жишээ нь хиймэл эд, материалын хор уршгийг багасгах тал дээр төвлөрөн ажилладаг бол, Max Mara ба Vika Gazinskaya брэндүүд амьтдад ямар нэгэн аюулгүйгээр хонины ноосыг уламжлалт аргаар хярган хүрэм болгож хувиргадаг байна. Мэдээж тогтвортой үйл ажиллагаа эрхлэх нь бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх ч байгальд ээлгүй 10 чанаргүй зүйл худалдаж авсны оронд нэг ухаалаг хөрөнгө оруулалт хийх нь зөв биз ээ.

Ингээд бахархалтайгаар өмсөж болох найман эко үслэг загварыг танилцуулж байна.

цааш үзэх