Хайх

BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь

BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь

БОСА Глобал Брэндс ХХК-н нэвтрүүлсэн MICHAEL Michael Kors брэндэд зориулсан зураг авалт

Text: Ө.Тодгэрэл


Загвар өмсөгч: Б.Ялгуун
Стилист: Ө.Тодгэрэл
Үс: М.Баяржаргал
Нүүр будалт: Khuluushie Makeup
Зураг: Chayodu


Амьдралын хором мөч бүрийг тэмдэглэж өнгөрүүлэхийг Michael Kors брэнд уриалж байна. Өглөө оффис руугаа явахдаа, орой найзтайгаа уулзан амттай хоол зооглохдоо, амралтын өдрүүдээр ойр зуурын ажлаа амжуулан хотоор зугаалахдаа, эсвэл зүгээр л гэрээс гаран кофе авахдаа гээд хором, мөч бүрт ач холбогдол өгч, өөрийгөө үзэсгэлэнтэй мэдэрч, эргэн тойрноо анзаарч амьдрах тэрхүү уриалга нь брэндийн намар-өвөл 2021 цуглуулгын үндэс суурь болжээ.

Үүнтэй холбогдуулан бид Michael Kors брэндэд зориулан нэгэн зураг авалтыг хийж гүйцэтгэлээ. Тус бүтээлч ажил дээр бид дахин давтагдашгүй дуу хоолой, өнгө аястай чадварлаг гэрэл зурагчин Chayodu-тай хамтарч, зураг авалтынхаа гол дүрээр шилдэг загвар өмсөгчдийн нэг Б.Ялгууныг сонголоо.


Салхинд зөөлөн намирах урт даашинзыг oversize савхин хүрэмтэй хослуулж, даарсан тохиолдолд өмсөхөд бэлэн гоёмсог үслэг малгайтай курткагаа гартаа барин, гудамжаар алхах тэр бүсгүй энгийн, тайван, эрх чөлөөтэй харагдана. Түүнийг удаан ажиглах тусам хуруунуудыг нь чимэх бөгжнүүдээс эхлээд бугуйн цаг, загварлаг жижигхэн богцон цүнх, тренди урт түрийтэй арьсан гутал, классик хэлбэртэй нарны шил зэрэг деталиуд нь харц булааж тансаг аясыг мэдрүүлнэ. Michael Kors брэндийн хэв маяг үргэлж л ийм байсаар ирсэн. Тансаг, глэм атлаа энгийн, мөн амьдралын ямар ч нөхцөлд өмсөж болох универсал, бас хэзээ ч хуучрахгүй сонгодог.

Шинэ цуглуулгын өнгөний палет цэнхэр өнгийн төрөл бүрийн туяанууд, зааны ясан цагаан, металлик хар, хүрэн улаан зэрэг их хотын амьдралыг илтгэх классик өнгөнүүдээс бүрдсэн бөгөөд тэр дунд контраст болгож залуулаг хэв маяг нэмэх үүднээс аксесуар болон гутлын загваруудад неон өнгийн деталиудыг шингээсэн байна. Дизайнер Майкл Корс мөн өөртөө итгэлтэй эмэгтэйн шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй амьтны хээ болон MK лого бүхий монограм хээг цуглуулгынхаа чухал хэсэг болгож, хувцаснуудтайгаа хосолсон цүнхнүүдийг ч бас танилцуулжээ. Түүнчлэн галбир барьсан богино даашинзууд, урт намирсан даашинзууд, сонгодог тренч цувнууд, драматик савхин хүрэмнүүд, тансаг ноосон цамцнууд шинэ улиралд зориулан бүтээгдсэн байна.

"Цаг хугацаанд захирагдахгүй сонгодог өнгө төрх, том хотын завгүй, өөдрөг хэв маяг, мөн тансаг болон энгийн байдлын Инь Ян мэт баланс нь Michael Kors-ын гол баримтлал байсаар ирсэн".

BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь (фото 1)
BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь (фото 2)
BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь (фото 3)
BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь (фото 4)
BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь (фото 5)
BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь (фото 6)
BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь (фото 7)
BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь (фото 8)
BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь (фото 9)
BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь (фото 10)
BURO x Michael Kors - Амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь (фото 11)

Зураг авалтын явцыг харуулсан видеог хүлээн авна уу.

MICHAEL Michael Kors

Хаяг: Shangri-La Centre, 1-р давхар

Утас: 85298827

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх