Хайх

Чиг хандлага: Хуримын даашинз өнгөрсөн, одоо, ирээдүйд

Чиг хандлага: Хуримын даашинз өнгөрсөн, одоо, ирээдүйд

2015 оны өвөл, 2016 оны хавар

Text: Б.Амина


Хуримын улиралд зориулж Бюро 24/7 цуврал нийтлэлүүд гаргаж байгаа билээ. Та эдгээр сүүлийн үеийн чиг хандлагыг илэрхийлсэн загваруудаас үс засалт, нүүр будалт, төрх бүтээлтийн талаар мөн ажиглаж, туршлага судлаарай

Загвараас аль хэдийн гарсан таван чиг хандлага

Юуны өмнө чиг хандлагаас гарсан зүйлс юу байгааг судлаж үзлээ. Тэгэхээр хуримын даашинз "яг ямар" байх ёстойг заасан ээжийнхээ сургаалыг мартах хэрэгтэй болох нь. Өнөөдөр хэзээ хэзээнээс илүү олон сонголттой болсон билээ.  Та "Яагаад заавал цагаан хуримын даашинз сонгох ёстой гэж?" хэмээн боддог байсан бол одоо амьдрал дээр энэ бүхэн хэрэгжиж эхлээд байна. Тод өнгөнүүд, галбир тодотгох хэлбэр,  мөн энэ жилийн тренд байсан салангид загваруудын талаар бодоод үздээ! Мэдээж хуримын даашинзны дэлгүүрүүдэд чиг хандлагаас нэг алхам түрүүлсэн хамгийн загварлаг даашинзууд байгаа боловч бас нэгэнт чамин харагдахаасаа өнгөрсөн даашинзууд ч бас бий. Тиймээс бид хуримын даашинзны хувьд "хэзээ нэгэн цагт" маш загварлаг байсан таван хуучин чиг хандлагыг дэлгэлээ. 

2015 оны намрын  чиг хандлага

Нью-Йорк хуримын даашинзны зах зээлд хэдэн улирлын турш тэргүүлсэн. Гэвч одоо даашинзны загвар чиг хандлагаас түрүүлэн хувьсаж байна. Энэ улиралд зөөлөн өнгөтэй, дур булаам, ташаа хүрсэн оноотой, бэлхүүс хэсгээрээ нэвт гэрэлтсэн, гүн "V" зүсэлт бүхий энгэртэй даашинзууд хамгийн  загварлаг байгаа.  Энэ намрын загварын тайзнаас шилж түүсэн, хамгийн тансаг 9 хуримын даашинзны загварыг хүлээн авна уу.

2016 оны хаврын  чиг хандлага

Дизайнерууд сүйт бүсгүйчүүдэд 2016 оны хавар даашинзны чиг хандлага "ямар ч байж болно" гэсэн нууцлаг мессеж  өглөө. Тайзан дээр өмнө нь ийм олон төрлийн хуримын даашинз гарч ирж байсан гэж үү?  Тэд илүү шинэ, тачаангуй төрхтэй болж, бие барьсан, нуруу болон цээж хэсгээрээ нэвт гэрэлтсэн, хажуу талаараа торон оруулгатай болсон  байна. Хээнцэр, бүслүүртэй, даруу чиг хандлагаас эхлээд эмэгтэйлэг костюмны хослол, алтернатив төрх, 3D хээтэй гээд энэ жилийн сүүлээр хуримын даашинзны дэлгүүрт хит болох загваруудтай танилцаарай.

цааш үзэх