Хайх

Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд

Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд

Levi’s, Versace болон бусад

Text: Buro.Mongolia


Арваннэгдүгээр сарын 15-нд Netflix стриминг тавцан "Crown" цувралынхаа дөрөвдүгээр улирлыг танилцуулж, жүжигчин Эмма Коррины бүтээсэн Диана гүнжийн дүр дэлгэцнээ гарч ирснээр энэхүү XX зууны хамгийн алдартай эмэгтэйн талаарх нийтлэлүүд болон ярианууд ахин нэг удаа давлагаалж эхэллээ. 1980 оноос эхлэн Дианагийн стилийг Vogue-ийн редактор Анна Харви хариуцаж ирсэн бөгөөд түүний удирдлага дор гүнж өхөөрдөм свитер цамцнуудыг ээлжилж өмсдөг "Ичимхий Ди"-гээс өндөрлөсөн мөртэй хослолууд болон мини даашинзуудаар гоёдог "Загварын шүтээн Ди" болж хувирсан билээ. Энэ хувьслын үеэр Дианагийн стиль хэрхэн өөрчлөгдөж, тэрээр ямар брэндүүдийг онцолж ирснийг хамтдаа харцгаая.

WARM & BEAUTIFUL

Залуу Дианагийн хувцасны шүүгээ өргөн захтай өхөөрдөм топууд, хөгжилтэй хээ болон дүрстэй свитер цамцнууд зэрэг хүүхдийн гэмээр хувцаснуудаас бүрддэг байсан. Тэр дундаас гүнжийн 1980 онд ханхүү Чарьлзийн оролцож байсан поло тэмцээнд хүрэлцэн ирэхдээ өмссөн хонины зурагтай улаан, цагаан өнгийн свитер цамц жинхэнэ домог болсон байдаг. Энэ нь Warm & Beautiful брэндийн свитер байсан бөгөөд гүнж ийм сонголт хийснийг брэндийн үүсгэн байгуулагчид Салли Мьюир болон Жоанна Осборн нар сониноос л олж мэдсэн гэдэг. Дианагийн ачаар тэрхүү хоёрхон ажилтантай жижиг брэнд 50 гаруй оёдолчинтой том компани болон хувирсан билээ. Улмаар Warm & Beautiful брэндийн свитеруудыг Neiman Marcus, Bergdorf Goodman зэрэг сүлжээ дэлгүүрүүд төлөөлж, дуучин Дэвид Боуи хүртэл өмсдөг болсон байдаг. Ийнхүү амжилтад хүрсний дараа брэнд нэрээ Muir & Osborne хэмээн өөрчилсөн хэдий ч харамсалтай нь энэ 2020 онд үйл ажиллагаагаа зогсоохоор шийдсэн билээ. Гэхдээ нэгэн сайхан мэдээ дуулгахад, саяхан брэндийн үүсгэн байгуулагчид Америкийн Rowing Blazer брэндтэй хамтран Диана гүнжийн алдарт свитерийг дахин нэг удаа худалдаанд гаргаж, 295 ам.доллараар үнэлсэн байгаа. Свитерийг эндээс захиалах боломжтой.

Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 1)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 2)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 3)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 4)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 5)

CATHERINE WALKER

1980-аад онуудын эхний хагаст Диана гүнж хааны гэр бүлийн протоколын дагуу зөвхөн Их Британийн дизайнеруудын хувцсыг өмсдөг байлаа. Ингэхдээ тэрээр ихэвчлэн Жасперу Конран болон Брюс Олдфилд нарын загварыг онцолдог байсан хэдий ч түүнтэй хамгийн ойр байсан нэг дизайнер бол Кэтрин Уокер юм. Кэтрин Дианагийн хуримын дараа түүнтэй хамтран ажиллаж эхэлсэн ба үүнээс хойш нийт 15 гаруй жилийн турш гүнжийг хувцасласан байдаг. Тодруулбал, Диана гүнжийн 1982 онд, Уильямийг төрүүлсний дараа, олны өмнө дахин гарахдаа өмссөн бөмбөлгөн хээтэй даашинз, 20 000 ширхэг сувднаас бүрдэх алдарт "Эльвисийн даашинз", нарийхан юбкатай хослолууд, үдшийн гоёлууд, тэр ч бүү хэл Дианаг оршуулсан хар даашинз хүртэл Уокерийн бүтээлүүд байсан юм. Тэдний хамтын ажиллагаа бүрэн итгэлцэл дээр оршин тогтнодог байсан ба Дианагийн хувьд дизайнерын үгс нэн чухал нөлөөтэй байжээ. Гүнжийн стилист Анна Харвигийн хэлсэнчлэн "Хэрвээ Кэтрин бүх юм зүгээр гэж хэлсэн бол Дианагийн хувьд ч бүх юм зүгээр мэт санагддаг байсан" аж. Дианаг нас барсны дараа Кэтрин Уокер "Хувийн хувцас урлаач" нэртэй ном гаргасан бөгөөд уг номондоо хэрхэн Дианатай хамтарч өдөөн хатгасан атлаа хэт задгай биш, элегант загварууд урладаг байснаа хуваалцсан байдаг.

Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 6)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 7)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 8)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 9)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 10)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 11)

LEVI'S

Төрөлхийн урт хөлтэй Диана өндөр суудалтай жийнсэн өмд өмсөхөөрөө бүр ч эцэс төгсгөлгүй мэт урт хөлтэй харагддаг байсан. Тэрээр ийм төрлийн жийнсэн өмднүүдийг спортлог бомбер, свитер цамц, өргөн мөртэй пиджак, савхин хүрэм зэрэг төрөл бүрийн хувцаснуудтай хослуулж өмсдөг байлаа. Тэр дундаа Levi's брэндийн жийнсийг өмссөн түүний 10 гаруй зураг байдгийг харахад энэ брэндийн жийнснүүд хичнээн сонгодог загвартай болохыг ойлгох боломжтой. Цайвар цэнхэр өнгийн жийнсэн өмд, цагаан захтай цамц болон Tod's брэндийн лофероос бүрдэх Дианагийн алдарт төрх өнөөдөр ч асар загварлаг хэвээр. Тэр ч бүү хэл түүний өөр нэгэн төрх болох саравчтай малгай, түрийтэй гутлан дотор хийж өмссөн Levi's жийнс болон өргөн мөртэй пиджакын иж бүрдлийг өнөөдөр Демна Гавасалиягийн цуглуулгуудаас олж харах боломжтой билээ.

Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 12)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 13)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 14)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 15)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 16)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 17)

DIOR

Dior-ийн гар цүнх анх 1995 онд Дианагийн хувцасны шүүгээнд гарч ирсэн байдаг. Уг цүнхийг тэрээр Поль Сезанны үзэсгэлэнг үзэхээр Парист айлчлахдаа Францын тэргүүн хатагтай Бернадетт Ширакаас бэлгэнд авсан юм. Алдарт цүнхний дизайныг Жанфранко Ферре 1994 онд гаргасан бөгөөд энэ нь 144 гаруй жижиг деталиас бүрддэг, cannage аргачлалаар гараар сүлжиж хийдэг, маш нандин бүтээл юм. Анх цүнхийг Dior Chouchou хэмээн нэрлэсэн хэдий ч удалгүй хатагтай Ди-гийн нэрэмжит Lady Dior хэмээн нэрийг нь өөрчилсөн байдаг. Диана Лондонд эргэж ирмэгцээ уг цүнхний өөр өнгөнүүдээс худалдан авсан бөгөөд хаа ч явсан тогтмол барьдаг хамгийн дуртай цүнх нь байсан юм.

Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 18)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 19)

Түүнчлэн 1996 онд, Dior-ийн бүтээлч захирлын албан тушаалд дизайнер Жон Гальяно ирэх үед, түүнийг дэмжих анхны хүмүүсийн нэг нь Диана гүнж байжээ. Гүнжийн дэмжлэгийн хариуд Гальяно анхны цуглуулгаа ч танилцуулж амжаагүй атлаа Дианад тусгайлан зориулсан цэнхэр өнгийн торгон slip даашинз урлаж байсан бөгөөд уг даашинзыг гүнж MET Gala дээр өмссөн байдаг. Тухайн үед гала үдэшлэгийн сэдэв нь "Кристиан Диорын үнэт өв" байсан ч яг энэ үед нөхрөөсөө салж байсан Диана өнгөрсөн рүү биш харин ирээдүй рүү харах үүднээс ийнхүү Dior-ийн цоо шинэ загварыг сонгосон юм.

Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 20)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 21)

SALVATORE FERRAGAMO

Хааны гэр бүлийн протоколын дагуу гэр бүлийн бүх гишүүд зөвхөн Их Британийн дизайнеруудын хувцсыг өмсөх ёстой байдаг. Хувцас болон гутлын хувьд Диана энэ дүрмийг асуудалгүй мөрддөг байсан хэдий ч цүнхний хувьд нөхцөл байдал өөр байжээ. Тэрээр даашинзтайгаа ижил өнгийн, нөхцөл байдалд тохирсон гоёмсог цүнхнүүдээ дотоодын дизайнеруудаас биш харин тусгай захиалгаар өөр газар хийлгүүлдэг байв. Тодруулбал 1990-ээд онуудын эхэн үед Диана Salvatore Ferragamo брэндээс цүнх захиалж эхэлсэн ба түүний цуглуулгад тус брэндийн 20 гаруй цүнх байдаг.

Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 22)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 23)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 24)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 25)

CHANEL

1980-аад онуудын сүүл үед Диана бага багаар хааны гэр бүлийн протоколоос холдож эхэлсэн гэж хэлж болно. Тэрээр олны өмнө гарахдаа ихэвчлэн Chanel брэндийг сонгох болж, тус брэндийн улаан болон хар даашинзууд, алтлаг товч бүхий давхар энгэртэй пиджакуудад өөрийн эрхгүй дурладаг байжээ. Гэхдээ Дианатай ойр байсан хүмүүсийн дурссанаар, гүнж Чарьлз болон Камилла Паркер-Боулз нарын янаг амрагийн явдлын талаар олж мэдсэнээс хойш Диана Chanel-ийн хоёр "C" үсэг бүхий логотой хувцаснуудаас татгалзаж эхэлжээ. Учир нь брэндийн лого түүнд Charles-ийн "C" болон Camilla-гийн "C" үсгүүдийг санагдуулдаг байж.

Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 26)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 27)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 28)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 29)

VERSACE

Диана гүнж дизайнер Жанни Версачетай 1990 онд, Harper's Bazaar сэтгүүлд зориулан зураг авалтад оролцож байх үедээ танилцсан билээ. Тэр цагаас хойш гүнж болон дизайнер нарын нөхөрлөл улам бүр бэхжиж, тод өнгийн хослолууд болон минимал хийцтэй даашинзуудаас бүрдэх гүнжийн 1990-ээд онуудын стиль Versace брэндээр тодорхойлогдсон байдаг. Версаче гүнжийг асар үзэсгэлэнтэй атлаа асар энэрэнгүй сэтгэлтэй хэмээн үргэлж магтаж, түүний ДОХ-ын халдвар авсан өвчтөнүүдийн төлөө хийдэг байсан сайн үйлсийн ажлуудыг ахин дахин онцолдог байсан билээ. Тухайн үед уг өвчний талаар хангалттай мэдээлэл байдаггүй байсны улмаас гэр бүлийнх нь гишүүд ч хүртэл өвчтөнд хүрэхээс айдаг байсан бол Диана гүнж өвчтөнүүдтэй гар барьж, өөрийн жишээн дээр тэдгээр өвчтөнүүдийг эргэн тойрныхондоо аюулгүй гэдгийг нь харуулдаг байсан юм.

Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 30)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 31)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 32)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 33)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 34)
Диана гүнжийн домогт төрхүүд болон түүний дурладаг байсан брэндүүд (фото 35)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх