Хайх

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө

Text: Бюро 24/7


Зураг: BURO. Global

Хар бараан өнгийн, хүнд хувцаснуудаас залхсан бид цаг агаар дулаарч буйг тохиолдуулан уншигчдаа тод өнгөөр хувцаслахыг уриалж байна

Эерэг бодол хүнд сайхан зүйлсийг авчирч чаддагийн адил эерэг, өнгөлөг хувцаслалт ч мөн өөрийн болон эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санааг сэргээх хүч чадалтай байдаг. Тэр дундаа тод өнгийн хувцас өмсөх нь тухайн өнгөнөөсөө шалтгаалан хүний сэтгэл санааны байдалд тодорхой байдлаар нөлөөлдөг болохыг Style Psychology компанийн үүсгэн байгуулагч ба сэтгэл судлаач Кейт Найтингейл бидэнд тайлбарласан юм. "Бид далд ухамсартаа хүрээлэн буй орчныхоо элемент бүрийг ямар нэгэн зүйлтэй холбож ойлгосон байдаг. Энэ нь өнгөнүүдэд ч бас хамааралтай юм. Өөрөөр хэлбэл тодорхой нэг өнгийн хувцсыг өмсөх үед бидний тархи тус өнгөтэй холбоотой бүх бодлуудыг идэвхжүүлж, бидний сэтгэл санааны байдлыг тэдгээр бодлуудтай нийцүүлж өгдөг" хэмээн Кейт ярьсан юм.

Өөрөөр хэлбэл өнгө бүрт өөрийн гэсэн бэлгэдэл байдаг бөгөөд аливаа нэг өнгөөр хувцаслах үед сэтгэл санааны байдал тэрхүү өнгөний дагуу дагаж өөрчлөгддөг байна. Тиймээс илүү өөдрөг байхыг хүсвэл юуны түрүүнд тод өнгөөр хувцаслахыг зөвлөх байна. Тэгээд ч дизайнерууд удахгүй ирэх хаврын улиралд улаан, ягаан, шар, ногоон, хөх ягаан, цэнхэр гэх үндсэн тод өнгөнүүдийг онцлон хөлөөсөө толгой хүртэл монохром байдлаар хувцаслах тренд үүсгэсэн байгаа.

Дээр дурдсанчлан өнгө бүрт өөрийн гэсэн бэлгэдэг байдаг тул бид үндсэн зургаан өнгийг тус бүрд нь тайлбарлан ямар үед өмсөхөд тохиромжтойг нь тэмдэглэлээ.

Шар

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 1)

Энэ өнгийг өмссөн үед сэтгэл санааны байдал - Аз жаргалтай, дэггүй, дулаан, гэрэлтсэн, хүүхэд шиг

Энэ нөхцөлд өмсөхөд хамгаас тохиромжтой байна - Найз залуу/бүсгүйгээсээ салсны дараа

Бюрогийн сонголт

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 2)

Ногоон

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 3)

Энэ өнгийг өмссөн үед сэтгэл санааны байдал - Амар тайван, түгшүүргүй, тогтуун, шинэ энергиэр дүүрэн

Энэ нөхцөлд өмсөхөд хамгаас тохиромжтой байна - Амралтын өдрүүдээрээ амьдралаас таашаал авах үедээ

Бюрогийн сонголт

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 4)

Улаан

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 5)

Энэ өнгийг өмссөн үед сэтгэл санааны байдал - Шийдэмгий, өөртөө итгэлтэй, хүч чадалтай, давамгай

Энэ нөхцөлд өмсөхөд хамгаас тохиромжтой байна - Гурав дах болзоонд явахдаа

Бюрогийн сонголт

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 6)

Хөх ягаан

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 7)

Энэ өнгийг өмссөн үед сэтгэл санааны байдал - Тансаг, ид шидтэй, увдистай, бүтээлч, мэргэн ухаантай

Энэ нөхцөлд өмсөхөд хамгаас тохиромжтой байна - Бүх төрлийн үдэшлэгт явахдаа

Бюрогийн сонголт

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 8)

Тод ягаан

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 9)

Энэ өнгийг өмссөн үед сэтгэл санааны байдал - Эмэгтэйлэг, уян зөөлөн, нөхөрсөг, аз жаргалтай, нийтэч, цоглог

Энэ нөхцөлд өмсөхөд хамгаас тохиромжтой байна - Лхагва гарагуудад (Хэрвээ та утгыг нь ойлгож байгаа бол)

Бюрогийн сонголт

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 10)

Цэнхэр

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 11)

Энэ өнгийг өмссөн үед сэтгэл санааны байдал - Нээлттэй, эрх чөлөөтэй, тайван, итгэл даасан

Энэ нөхцөлд өмсөхөд хамгаас тохиромжтой байна - Ажлын ярилцлагад орохдоо

Бюрогийн сонголт

Допамин ялгаруулах хувцаслалт: Тод өнгөнүүдийн сэтгэл санаанд үзүүлдэг эерэг нөлөө (фото 12)

 

BURO247.COM дээр нийтлэгдсэн нийтлэл

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх