Хайх

Говь брэндийн шинэ цуглуулгыг хараад бүхэлдээ ноолуураар хувцаслахыг хүслээ

Говь брэндийн шинэ цуглуулгыг хараад бүхэлдээ ноолуураар хувцаслахыг хүслээ

Намар-өвөл 2018 цуглуулга худалдаанд гарлаа

Text: Ө.Тодгэрэл


Хүйтэн өдрүүд эхэлмэгц юуны түрүүнд дулаан, зөөлөн, хөвсгөр бүхнээр өөрийгөө хучихыг хүсэж, загварлаг харагдах зорилгоо хоёрдугаарт тавьж байна уу? Гэхдээ үнэндээ ямар ч золиос гаргах шаардлагагүй болохыг Говь брэндийн шинэ цуглуулга харууллаа. Загварлаг хувцаслалтын үндэс суурь нь олон талт байдалд оршдог хэдий ч заримдаа нэг цуглуулгад хэрэгтэй бүхэн цогцолсон байх ховор тохиолдол бий. Үүнээс үүдээд бүхэл улирлын турш хөлөөсөө толгой хүртэл ганцхан брэндээр хувцаслах хүсэл төрөх нь ч бий.

Говь брэнд сүүлийн үед хурдацтай хөгжиж, цаг үеийнхээ шаардлагын дагуу загварууддаа залуу уур амьсгал шингээж байгаа. Өмнө нь ноолууран материалыг спорт хэв маягтай зэрэгцүүлэн төсөөлөхөд ч бэрх байсан бол, одоо сул эсгүүртэй өмд, юүдэнтэй цамц зэргийг хүйтний улиралд зөвхөн ноолуураар л урлах ёстой мэт санагдана. Гэхдээ спорт хэв маяг гэдгийг тод өнгийн график ба дизайн бүхий уламжлалт ойлголтоор хүлээн авч болохгүй. Өдгөө 37 жилийн түүхтэй Говь брэнд сүүлд илүү минимал чиглэл баримталж байгаа тул брэндийн гаргах эсгүүр бүр минимал стилийн дээвэр дор хийгдэж, цэмцгэр, тансаг мэдрэмж төрүүлж байгаа. Ийм ч учраас загвар бүр нь ямар ч үед өмсөхөд тохиромжтой байхаас гадна хоорондоо төгс зохицдог давуу талтай болсон.

Говь брэндийн шинэ цуглуулгыг хараад бүхэлдээ ноолуураар хувцаслахыг хүслээ (фото 1)

Өнгөний хувьд ч мөн цуглуулгаас залуу энерги мэдрэгдэнэ. Мэдээж сонгодог саармаг өнгөнүүдгүйгээр Говь брэндийг төсөөлөхийн аргагүй ч, үүний зэрэгцээ зөөлөн пастель туяануудаас бүрдэх солонгорсон өнгөний сонголт загваруудыг урьд өмнөхөөс илүү "амьд" болгожээ. Далайн түрлэг мэт эрч хүчтэй цэнхэр болон навч ургамлын хар ногоон, бүүдгэр хөх ягаан, жимсгэнийн улаан зэрэг нь энэ улирлын гол өнгөнүүдийн нэг юм.

Ингээд харахад эсгүүр, дизайн бөгөөд өнгөний хувьд бүтэн улирлын турш ганцхан Говь брэндийн шинэ цуглуулгаар хувцаслах боломжтой мэт. Тэр дундаа дараах загварууд байхад өвлийн хувцасны шүүгээ бэлэн л гэсэн үг.

Пиджак

Говь брэндийн шинэ цуглуулгыг хараад бүхэлдээ ноолуураар хувцаслахыг хүслээ (фото 2)

Сүүлийн үед загварын мэргэжилтнүүд ба блогерууд, моделиуд, эсвэл их хотын гудамжаар алхах нарийн мэдрэмжтэй залуус ганц л хувцсыг дахин дахин өмссөөр байна. Тэр нь oversize эсгүүртэй пиджак. Гэхдээ энэ нь тренд гэхээсээ илүү ямар ч хувцсан дээр давхарлаж өмсөх боломжтой, төрхийг илүү цэгцтэй харагдуулдаг сэрүүн өдрүүдийн төгс хувцас тул хүн бүрийн шүүгээнд зайлшгүй байх учиртай юм.

Хоолойтой цамц

Говь брэндийн шинэ цуглуулгыг хараад бүхэлдээ ноолуураар хувцаслахыг хүслээ (фото 3)

Хүйтэн өдрүүдэд хоолойтой цамцыг юм бүхэнтэй хослуулах боломжтой байдаг. Мөр ил гаргасан даашинзтай хүртэл хослуулж болно шүү. Говь брэнд торгомсог бүтэцтэй нимгэн загвараас эхлээд зузаан сүлжмэлтэй сул свитер гээд хоолойтой цамцны маш өргөн сонголтыг санал болгожээ.

Сул эсгүүртэй шулуун өмд

Говь брэндийн шинэ цуглуулгыг хараад бүхэлдээ ноолуураар хувцаслахыг хүслээ (фото 4)

Ерөнхийдөө скинни загварын өмдийг хоёрдугаар байр луу шилжүүлж, хичээл зүтгэл гаргаагүй мэт сул эсгүүртэй, биед эвтэйхэн өргөн өмд өмсөхийг дизайнер бүр зөвлөж байгаа. Говь брэндийн санал болгох богино ба урт тайралттай өргөн өмднүүдийг өндөр өсгийтэй түрийтэй гутал, кет, лофер гээд хүссэнээрээ загварчилж болох давуу талтай.

Тренд пальто

Говь брэндийн шинэ цуглуулгыг хараад бүхэлдээ ноолуураар хувцаслахыг хүслээ (фото 5)

Энэ онд эрэгтэй эсгүүр бүхий шулуун, анхаарал татам тод өнгийн, мөн тренч загварын пальтонууд моданд орсон нь бүгд Говь брэндийн шинэ цуглуулгад биеллээ олжээ.

Нөмрөг загварын ороолт

Говь брэндийн шинэ цуглуулгыг хараад бүхэлдээ ноолуураар хувцаслахыг хүслээ (фото 6)

Буйдан дээрээ дулаацан сууж байгаа мэт ая тухтай, дулаан мэдрэмжийг нөмрөг загварын ноолууран ороолт өгч чадна. Үргэлж биедээ авч яван хаана ч, хэзээд ч дулаан байгаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх