Хайх

Мөрөөдлийн зүйл: Tiffany & Co. түрийвч

Мөрөөдлийн зүйл: Tiffany & Co. түрийвч

Арьсан аксесуарын шинэ цуглуулга

Text: Buro.Mongolia


Зураг:

Намрын улиралд зориулж Tiffany & Co. арьсан аксесуарын жижиг цуглуулга бэлдлээ. Цуглуулгад түрийвч, нэрийн хуудасны гэр, паспортын хавтас болон хоёр төрлийн шоппер цүнх багтсан байна

Шинэ аксесуарууд хар, бор, цэнхэр, ногоон болон брэндийн бэлгэ тэмдэг болсон оюу ногоон гэх таван төрлийн өнгөтэй гарчээ. Зарим түрийвч ба нэрийн хуудасны гэрийг Кацусики Хокусаягийн алдарт бүтээлийг санагдуулам Япон хэв маягийн долгионтой хээ чимсэн харагдлаа. Энэхүү угалзыг хамгийн анх 1871 онд тус брэндийн дизайнер Эдвард Мур ашиглаж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш энэ нь Tiffany-гийн сонгодог хээ болон хувирсан юм.

 

цааш үзэх