Хайх

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann

"Ес" эхэллээ

Text: Ө.Тодгэрэл


Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өндөр зэрэглэлийн өвлийн куртканы төрөлд дэлхийд гурван гол брэнд бусдаас ялгаран хоорондоо өрсөлдөж, зах зээлд ноёрхол тогтоохоор тэмүүлж байгаа. Ихэнх хүмүүс Moncler, Canada Goose болон Parajumpers гэх тэрхүү гурван брэндийг сайн мэддэг бөгөөд яг л iPhone эсвэл Samsung гэдэг шиг хоорондоо талцан хуваагддаг билээ. Тэгвэл World Atlas болон ThoughtCo. зэрэг олон улсын мэдээллийн топ сайтуудын тодорхойлсон байдгаар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот болох Улаанбаатард -40 хэм хүрэх нь элбэг байдаг энэ хатуу, хүнд өвлийн улиралд, тэр дундаа ес эхэлсэн байгаа эдгээр өдрүүдэд дулаан куртка болон гутал сонгож өөрийгөө хүйтнээс хамгаалах нь маш чухал даалгавруудын нэг байдаг. Ийм ч учраас бид энэ удаад дээр дурдсан гадуур хувцасны шилдэг гурван брэндийн нэг болох Parajumpers болон дулаан атлаа загварлаг чанраараа алдаршсан Швейцарын Ammann гутлын брэндүүдийг онцолж, бусад брэндүүдээс ямар үзүүлэлтүүдээрээ тэргүүлдэг, мөн ямар давуу талуудтай болохыг нь тайлбарлаж, хамтдаа шоппинг хийхийг уриалж байна. Дархлаагаа урьд өмнөхөөс ч илүү дэмжих шаардлагатай байгаа энэ пандемикийн үед даарч яав ч болохгүй шүү.

Parajumpers

Брэндийн товч түүх

Италийн Parajumpers гадуур хувцасны брэндийг дизайнер Массимо Розетти Ape брэндтэй хамтран 2005 онд үүсгэн байгуулж байжээ. Дизайнер Аляск дахь 210-р эскадрилийн аврагчидтай танилцан, улмаар тэдний эр зориг, ур чадвараас урам зориг авснаар брэндийн түүх эхэлсэн байдаг. Аврагчид далайд хаягдсан завь, 4,000 м өндөрт орших хадан хавцал, цаглашгүй далайн гүнд живсэн шумбагч онгоц гээд дэлхийн хамгийн алслагдсан цэг, зэрлэг байгаль, хүнд нөхцөлийг үл харгалзан өөрийн амь биеэ үл хайрлан хүмүүсийг аварч байгаа нь дизайнерыг гайхшруулсан тул тэрээр эрс тэс уур амьсгал, экстрим нөхцөлд ажилладаг орчин цагийн "нөмрөггүй" супер баатруудад зориулан гадуур хувцас бүтээх хүслийг тээн брэндээ Parajumpers хэмээн нэрлэсэн юм.

Parajumpers курткаг сонгох гурван шалтгаан

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 1)

Техникийн шийдлүүд болон нарийн деталиуд

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 2)

Олон куртканууд дундаас ажиглахад, Parajumpers брэндийн куртка нь тод шар өнгийн оосор бүхий гох дэгээгээрээ юуны өмнө нүдэнд тусаж, цаашлаад гаран дээрх танигдахуйц логотой тэмдэг, өөр бусад олон деталь, оруулгуудтай гэдгээрээ ялгардаг. Брэндийн нэрийн курткануудад уулчдын өмсгөлд байдаг маш хурдан бэхэлж эсвэл тайлах боломжтой гогцооддог хүзүүний бэхэлгээ, эд зүйлийг норж үрэгдэхээс сэргийлсэн маш олон төрлийн нууц халаасууд, агаар сэлгэх зориулалттай цахилгаантай тусгай хэсгүүд, хоёр тийшээ чиглэдэг давхар цахилгаан, өмсгөлөө өөрчлөн тохируулж болох дотор талын резинэн боолт, үстэй хэсгийг салгаж авч болох юүдэн, тохойны давхар хамгаалалт, элдэв хэрэгцээт зүйлсээ гээхээс сэргийлэн бэхэлж болох нэмэлт уяа гээд маш олон жижиг атлаа практикт хэрэгтэй, тэр тусмаа агаар салхинд их гардаг хүмүүст бүр ч илүү таалагдах сонирхолтой шийдлүүд суулгагдсан байдаг. Ерөнхийдөө хамгийн хүнд нөхцөлд ажиллаж, амьдардаг мэргэжлийн хүмүүсийн өмсгөлд байдаг дийлэнх ухаалаг шийдлүүд энэ брэндийн курткад байдаг билээ.

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 3)

Эко сонголтууд

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 4)

Хамгийн хүйтэн, хатуу хүнд нөхцөлд зориулсан дэлхийн топ курткануудад шувууны сөд, элбэнх, цөөвөр чоно эсвэл туулайн үс зэрэг амьтны байгалийн үсийг ихэвчлэн ашигладаг бөгөөд куртканы сонголтоо хийхдээ тухайн компанийн үс боловсруулах арга нь олон улсын стандартад нийцдэг эсэх нь, мөн үс боловсруулах явцдаа амьтны амьдралын чанарт нөлөө үзүүлэхгүй, хүмүүнлэг ханддаг эсэх нь их чухал шалгуур болдог. Parajumpers-ийн хувьд бүтээгдэхүүндээ амьтны гаралтай байгалийн материал ашиглах тал дээр ил тод байдлыг эрхэмлэдэг бөгөөд хувцасны салбарын тогтвортой хөгжлийг дэмждэг байгаа. Тодруулбал тэд бүтээгдэхүүндээ ашигладаг элбэнхийн үсийг Финландаас Европын холбооны үс боловсруулан гаргаж авах дүрэм журмын дагуу нийлүүлж, Хойд Америкаас зөвхөн амьтны эрхийг хамгаалсан хамгийн хатуу стандартад нийцэх тусгай зөвшөөрөлтэй цөөвөр чононы үсийг нийлүүлж, туулайн үсийг хоол хүнсний салбараас нийлүүлж, эцэст нь хонины ноосыг мөн л амьтны арьсанд аливаа орц найрлага ашиглалгүйгээр хяргах байдлаар боловсруулан нийлүүлдэг байна.

Гол нь энэ бүгдээс гадна Parajumpers зөвхөн байгалийн үслэг эдлэл орсон бүтээгдэхүүн гэлтгүй мөн синтетик материалаар хийсэн илүү эко сонголтуудыг хэрэглэгчдэдээ давхар санал болгодог гэдгээрээ маш том давуу талтай билээ.

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 5)

Материал ба дизайн

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 6)

Parajumpers нь ус болон салхи нэвтрэхээс сэргийлсэн, битүүмжлэгдсэн оёдол бүхий гурван давхар үетэй полиэстер, заримдаа мөн нейлон материалын оруулгатай полиестер зэрэг биетэй материал ашиглан ямар ч цаг агаарт тохиромжтой бүтээгдэхүүнийг гаргадгийн зэрэгцээ тэдгээр бүтээгдэхүүндээ нуруу, хоёр хажуу хэсэг болон ханцуйд маш жижиг нүх бүхий тусгай агаар солилцуулах гарцуудыг суулгаж өгөх ухаалаг шийдвэрийг нэвтрүүлсэн байдаг. Үүнээс гадна Parajumpers-д бусад брэндүүдтэй харьцуулбал куртканы материалын илүү өргөн сонголт байдаг онцлогтой. Жишээ нь хүрэхэд зөөлөн, тааламжтай бөгөөд илүү тав тухтай мэдрэмж өгөх хамба хилэн материал, бага зэрэг гялтганасан гадаргуутай илүү хээнцэр полиэстер материал гээд ердийнхөөс өвөрмөц загваруудын сонголт бий.

Харин дизайны хувьд брэндийн урт хугацааны хамтрагч, дизайнер Йошиноро Оно урбан аястай техникийн сэдэвтэй элементүүдээр баяжуулсан cool дизайн олон жилийн өмнөөс боловсруулж, өдгөө зах зээлд энэ дизайны байр суурийг аль хэдийнэ бэхжүүлсэн байдаг нь мэргэжлийн тамирчид, алдартнууд зэрэг нас, хүйс болоод стиль үл харгалзан хүн бүрийн таашаалд нийцдэг сонгодог дизайн болж хувирсан билээ.

Харагдах байдал 


Хотын гудамжинд

Хөдөө байгальд


AMMANN SHOES 1917

AMMANN брэндийг сонгох шалтгаан

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 31)

1917 онд үүсгэн байгуулагдсан зуу гаруй жилийн түүхтэй Ammann брэнд дулаан гутал бүтээж чаддагаараа дэлхийд алдартай. Брэндийн гуталнууд ямар ч хатуу өвлийг давах чадвартай төдийгүй анхаарал татам тод өнгийн үдээс, деталиуд болон модерн дизайныхаа ачаар загварлаг харагдаж, ямар ч хувцастай зохицдог. Ammann-ы гутал бүрийг Итали улсад гар аргаар урладаг бөгөөд ингэхдээ эко аргаар боловсруулсан үхрийн шир ба үс, мөн доторлогоонд зориулан хурганы арьсыг ашигладаг байна. Ул нь зузаан резинэн материалаар хийгдсэн тул хөлийг газрын хүйтнээс тусгаарлаж, ямар ч гадаргуу дээр зууралт сайтай байж, халтирахаас сэргийлдэг. Мөн улавч нь бактерийн эсрэг үйлчилгээтэй гээд шаардлагатай бүх хэрэгцээг хангасан байдгаараа давуу талтай билээ.

Монголд бэлэн худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүд

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 32)

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 33)
Kodiak Parka
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 34)
Tank Man Parka

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 35)
Dana Parka
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 36)
Ammann Lausanne
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 37)
Ammann Town

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 38)
Tank Parka
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 39)
Benjamin

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 40)

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 41)
Effie Parka
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 42)
Basic Hat

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 43)
LEAH
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 44)
Basic Scarf

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 45)
L.B.LIGHT
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 46)
Ivy Hat

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 47)

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 48)
Long Bear

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 49)
Sleeping Bag

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 50)
Long Bear
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 51)
Ammann Splügen
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 52)
Ammann Town

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 53)

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 54)
Annalisa Jacket
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 55)
Ammann Bedretto

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 56)
Jemma Down Jacket
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 57)
Ammann Splügen

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 58)
Janet W Rope
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 59)
Ammann Bedretto

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 60)

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 61)
Inuit
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 62)
Ammann Montreux
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 63)
Sleeping Bag

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 64)
Right Hand
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 65)
Ivy Hat
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 66)
Bold Parka

Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 67)
Long Bear
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 68)
Ammann Lausanne
Shopping with BURO: -40 хэмд ч дулаан байлгах Parajumpers болон Ammann (фото 69)
LEAH

Sod's Boutique (Parajumpers / Ammann)

Худалдан авалт хийхийг хүсвэл 77071744, 99069627, 99059622 утсаар холбогдоно уу.

Хаяг: Сентрал Тауэр 1 давхар
Та Facebook хаягаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх