Хайх

Цэцгэн хээтэй урт даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар

Шоппинг хийхдээ уг загвараас сонголтоо хийгээрэй

Text: Buro.Mongolia


Ирж буй зуны улиралд эмэгтэйлэг байдлыг тань тодотгох цэцгэн хээтэй, газар шүргэсэн урт даашинзыг анхааралдаа аваарай. Учир нь романтик хэв маягтай энэ загвар стилист, загварын редакторуудын анхааралд өртөхийн зэрэгцээ улирлын онцлох чиг хандлагуудын нэгээр нэрлэгдээд байгаа юм. Тэр ч бүү хэл үргэлж чөлөөт, спортлог төрх бүрдүүлж байдаг Кендалл Женнер хүртэл Улаан өндөгний баяраар ийм даашинз өмссөн нь уг загварыг улам анхаарал татам болгоод байна.

Rodarte брэндээс улаан, ягаан гээд тод өнгийн хувилбарыг олох боломжтой бол Ganni, D'Ascoli зэрэг брэндүүдийн шинэ цуглуулгад пастель өнгийн жижиг цэцгэн хээтэй загварууд багтжээ. Энэхүү загварыг нарийн оосортой сандаал, ковбой гутал, цагаан кет гээд ямар ч гуталтай хослуулан загварчлаарай.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх