Хайх

2020 оны сандаалны 7 тренд

2020 оны сандаалны 7 тренд

Шоппинг хийхээсээ өмнө эдгээр трендүүдтэй танилцаарай

Text: Бюро 24/7


Зураг:

Загварын ертөнцөд улирлын тренд гэдэг ойлголт хоцрогдож, хүмүүс хэдхэн сарын настай эд зүйл худалдаж авахаас татгалзаж байна. Иймээс олон жилийн турш өмсөж болох, хэзээд ч классик байх загварууд эрэлт өндөртэй байх болжээ. Сандаалны хувьд ч мөн энэ онд шинэ, огцом трендүүд үүсэлгүй, өмнөх жилийн загварууд үргэлжлүүлэн тренд хэвээр байна. "Аавын" сандаал, урт оосортой сандаал, минимал хэв маягтай углааш гээд бидний өмнөх зуны турш өмссөн загварууд моданд үлдсэн тул шинэ сандаалны эрэлд гарах шаардлагагүй биз ээ. Харин илүү шинэлэг стиль бүрдүүлэхийг хүсэж байвал платформ ултай углааш, пастель өнгийн сандаал, өсгийтэй сандаал зэрэг харьцангуй шинэ трендүүдэд анхаарлаа хандуулаарай.

Платформ ултай углааш

2020 оны сандаалны 7 тренд (фото 1)

Платформ ултай гуталнууд ерөнхийдөө эрсдэл өндөртэй, дэгжин бус, болхи хэмээн тооцогддог ч бид бүгдийн хайртай The Row брэнд платформ ултай углаашыг загварлаг харагдуулж чадлаа.

2020 оны сандаалны 7 тренд (фото 2)
2020 оны сандаалны 7 тренд (фото 3)

Өсгийтэй углааш

2020 оны сандаалны 7 тренд (фото 4)

Энэ трендийг анх харахад үзэмжгүй, утгагүй мэт санагдаж болох ч энэ зуны турш хүн болгоно өмсөнө гэдэгт итгэлтэй байж болно шүү. Жийнсэн өмд, даашинз, шоорт гээд бүх хувцастай зохицно.

2020 оны сандаалны 7 тренд (фото 5)
2020 оны сандаалны 7 тренд (фото 6)

"Аавын" сандаал

2020 оны сандаалны 7 тренд (фото 7)

Байж болох хамгийн хөлд эвтэйхэн тренд. Брэндүүдээс Prada-гийн санал болгосон хар өнгийн загвар хамгийн өндөр эрэлттэй байгаа бөгөөд хүсвэл үүнээс гадна илүү тод өнгийн хувилбаруудыг туршиж үзээрэй.

2020 оны сандаалны 7 тренд (фото 8)
2020 оны сандаалны 7 тренд (фото 9)

Нарийн оосортой минимал сандаал

2020 оны сандаалны 7 тренд (фото 10)

Гутал огт өмсөөгүй юм шиг харагдах, нарийн оосортой, минимал сандаалны тренд өнгөрсөн жилээс энэ жил рүү шилжин орлоо.

2020 оны сандаалны 7 тренд (фото 11)
2020 оны сандаалны 7 тренд (фото 12)

Урт оосортой сандаал

2020 оны сандаалны 7 тренд (фото 13)

Урт оосортой сандаалыг оосрыг нь өмднийхөө гадуур ороож өмсөхийг санал болгож байна.

2020 оны сандаалны 7 тренд (фото 14)
2020 оны сандаалны 7 тренд (фото 15)

Пастель өнгийн сандаал

2020 оны сандаалны 7 тренд (фото 16)

Цайвар цэнхэр, гааны ногоон, beige, чихрэн ягаан зэрэг бүүдгэр өнгийн сандаалууд энэ зуны хамгийн том трендүүдийн нэг байх болно.

2020 оны сандаалны 7 тренд (фото 17)
2020 оны сандаалны 7 тренд (фото 18)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх