Хайх

Чиг хандлага: Энэ намрын хамгийн загварлаг цамц \"Болеро\" свитер

Чиг хандлага: Энэ намрын хамгийн загварлаг цамц "Болеро" свитер

Text: Б.Цолмон


Зураг:

Жилээс жилд зузаан нэхмэл цамцнууд хүйтний улирлын “IT” хувцсанд тооцогдсоор ирсэн билээ. Харин энэ жилийн зузаан цамцны чиг хандлага таныг дулаан байлгахдаа биш харин загварлаг харагдуулахдаа гол утга учир нь оршиж байна. Сүүлийн үед  "Болеро" гэх свитер цамцны шинэ тренд Instagram сүлжээнд ажиглагдах болсон нь бидний анхаарлыг татлаа. Загварын мэргэжилтнүүд зөвхөн мөр, гарын хэсгийг халхлах ханцуйтай, маш богино загвартай уг свитерийг бараг л цамц өмсөөгүйтэй адил гэж тодорхойлжээ. Ямартаа ч масс брэндүүдээс эхлэн тансаг зэрэглэлийн загварын орднууд хүртэл бүгд уг чиг хандлагыг дагаж, өөрсдийн хувилбаруудыг гаргаж байна.

Энэхүү цамцыг энгийн майк, богино топ, даашинз гээд олон хувцастай хослуулан өмсөх боломжтой тул юутай зохицуулах вэ гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Мөн "Болеро" свитер болон үүнтэй адил материалтай майкны сетийг жийнстэй хослуулан өмсөж өдөр тутмын загварлаг стилийг бүрдүүлж болох юм.

Чиг хандлага: Энэ намрын хамгийн загварлаг цамц "Болеро" свитер (фото 1)
Чиг хандлага: Энэ намрын хамгийн загварлаг цамц "Болеро" свитер (фото 2)
Чиг хандлага: Энэ намрын хамгийн загварлаг цамц "Болеро" свитер (фото 3)
Чиг хандлага: Энэ намрын хамгийн загварлаг цамц "Болеро" свитер (фото 4)
Чиг хандлага: Энэ намрын хамгийн загварлаг цамц "Болеро" свитер (фото 5)
Чиг хандлага: Энэ намрын хамгийн загварлаг цамц "Болеро" свитер (фото 6)
Чиг хандлага: Энэ намрын хамгийн загварлаг цамц "Болеро" свитер (фото 7)
Чиг хандлага: Энэ намрын хамгийн загварлаг цамц "Болеро" свитер (фото 8)
Чиг хандлага: Энэ намрын хамгийн загварлаг цамц "Болеро" свитер (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх