Хайх

Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого

Хавар-зун 2020 улиралд мэдэх хэрэгтэй гар цүнхний чиг хандлагууд

Text: Бюро 24/7


Зураг:

Амьтны арьс мэт гадаргуутай гар цүнх

Матрын, эсвэл могойн арьс мэт гадаргуутай гар цүнхнүүд өдгөө олон жилийн турш сонгодог загвараар нэрлэгдэж, моданаас гаралгүй тренд хэвээр байгаа билээ. Энэ загвар нь офисын дресс-кодтой төгс нийцдэг тул эмэгтэй бүрт зайлшгүй байх ёстой цүнхнүүдийн нэг мөн юм.

Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 1)
By Far
Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 2)
Cult Gaia
Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 3)
Wandler

Этгээд хэлбэртэй гар цүнх

Хамгийн уйтгартай төрхийг ч өвөрмөц, бусдаас өөр харагдуулах чадвартай этгээд хэлбэрийн гар цүнхнүүд энэ улиралд ноёрхож байна. Off-White брэндийн бяслаг мэт дугуй цоолбортой цүнх, Rejina Pyo-гийн гадил хэлбэрийн цүнх гээд өргөн сонголт бий.

Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 4)
Off-White
Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 5)
Rejina Pyo
Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 6)
Lanvin

Том үсэг бүхий цоожтой цүнх

Барокко стилийн угалзтай V хэлбэрийн цоожтой Virtus Versace цүнх, мөн л V үсэг бүхий цоожоороо танигддаг VSling Valentino цүнх, B үсэгтэй Balenciaga-гийн цүнх гээд энэ улиралд домогт загварын ордуудыг илтгэх том үсэг, логотой цүнхнүүд анхаарлын төвд байх болно.

Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 7)
Balenciaga
Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 8)
Valentino
Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 9)
Versace

Баялаг хээтэй гар цүнх

Цулгуй төрхөд өнгө нэмэх, эсвэл хувцасны өөр хээнүүдтэй зөрчилдөн төрхийг илүү сонирхолтой болгох баялаг хээтэй гар цүнхнүүдийг анхааралдаа аваарай. Энэ нь зуны улиралд хайхрамжгүй, зугаатай хувцаслахыг хүсдэг үед төгс тохирох загвар юм.

Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 10)
Staud
Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 11)
Loewe
Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 12)
Lanvin

Шуудай хэлбэрийн гар цүнх

Багтаамж сайтай, загварлаг хэлбэртэй энэ цүнхийг өдөр тутамдаа барихад нэн тохиромжтой.

Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 13)
Yuzefi
Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 14)
Gucci
Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого (фото 15)
Bottega Veneta

Сэтгэгдэл бичих

цааш үзэх