Хайх

Энэ өвөл ямар гутал өмсөх вэ: Онцлох 6 чиг хандлага

Энэ өвөл ямар гутал өмсөх вэ: Онцлох 6 чиг хандлага

Бид энэ улирлын онцлох чиг хандлагуудыг судлан нийт 30 гутал сонголоо

Text: Buro.Mongolia


Аль болох өвөрмөц хийцтэй гутал

Намар-өвөл 2018 улирлын загварууд ганц л санааг ахин дахин өгүүлэх нь "их байх тусмаа сайн" юм. Аль болох өвөрмөц материалаар хийгдсэн, шүр, гялалзуур чимэг, лого, хээ гээд гоёмсог чимэглэл ба гар урлалын хатгамалтай гуталнууд хар бараан өвлийг илүү сонирхолтой болгоход тусална.

Энэ өвөл ямар гутал өмсөх вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 1)

1. Gucci, 2. Maison Margiela, 3. Dior, 4. Alberta Ferretti, 5. Midnight 00, 6. Yeezy

Хуниралдсан түрийтэй гутал

1980-аад оноос гаралтай хуниралдсан түрийтэй гутлыг маш орчин үеийн хэв маягт оруулах боломжтой. Жишээ нь брюк өмд эсвэл урт даашинзтай хослуулж, тэр ч бүү хэл Y/Project брэндийн тайзнаа гарсан шиг дундаж урттай шоорттой хүртэл загварчилж болно.

Энэ өвөл ямар гутал өмсөх вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 2)

1. Miu Miu, 2. Uterque3. Zara4. Nevalenki5. Gianvito Rossi6. Saint Laurent

Өвөрмөц хэлбэрийн өсгийтэй гутал

Гурвалжин, дугуй, долгиолсон, эсвэл модон хийцтэй өсгийнүүд энгийн гутлыг шууд л сонирхол татам, этгээд болгож өгдөг. Тухайлбал Louis Vuitton-ы энэ улиралд санал болгосон гутлын өсгий цастай зам дээр брэндийн алдарт монограм хээг үлдээх болно.

Энэ өвөл ямар гутал өмсөх вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 3)

1. Louis Vuitton2. The Row 3. Marques'Almeida 4. Mango 5. Massimo Dutti 6. Gia Couture

Урт түрийтэй ковбой гутал

Бид энэ улиралд ковбой гутлын талаар байж болох бүхий л өнцгөөс нь бичсэн байгаа. Ерөнхийдөө та хүссэн өнгөө сонгон хүссэнээрээ загварчлах боломжтой. Жийнсэн өмд, Виктория хатны эрин үеийн хээтэй даашинз, ажил хэрэгч хослол гээд ямар ч хувцастай асуудалгүй зохицно. Бүр илүү загварлаг харагдахыг хүсвэл энгийнээс илүү урт түрийтэй ковбой гутал сонгож, түрий дотор нь брюк өмд хийн өмсөөрэй.

Энэ өвөл ямар гутал өмсөх вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 4)

1. Isabel Marant, 2. Fendi, 3. Ganni, 4. Toga Pulla, 5. Maison Margiela, 6. Attico

Намхан ултай өвдөг давсан түрийтэй гутал

Өмнө нь бүсгүйчүүд маш өндөр, нарийн өсгийтэй туфли дээр алхаж чаддагаараа гайхуулдаг байсан бол одоо ая тухыг илүүд үздэг болжээ. Өвдөг давсан түрийтэй гутал хүртэл энэ улиралд намхан ултай, алхахад эвтэйхэн, илүү спортлог хийцтэй болжээ. Тэр дундаа пүүз мэт загвартай атлаа урт бариу түрийтэй гутал бидний анхаарлыг хамгийн ихээр татаад байна.

Энэ өвөл ямар гутал өмсөх вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 5)

1. Zara, 2. Gabriela Hearst, 3. Givenchy, 4. Miu Miu, 5. Louis Vuitton, 6. Loewe

Уулын гутал

Монголын нөхцөлд уулын гутал хэзээ ч моданаас гарахгүй биз ээ. Арзгар ултай, болхи дизайнтай, үдээстэй загваруудыг The North Face-ээс эхлээд Gucci хүртэлх бүхий л брэндээс олох боломжтой.

Энэ өвөл ямар гутал өмсөх вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 6)

1. Santoni, 2. Gucci, 3. Miu Miu, 4. Ganni, 5. Mango, 6. Acne Studios 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх