Хайх

Энэ зуны улиралд анхаарлаа хандуулах 15 тачаангуй загвар

Энэ зуны улиралд анхаарлаа хандуулах 15 тачаангуй загвар

Биеийн галбир, эмэгтэйлэг байдлыг тань тодотгоно

Text: Buro.Mongolia


Тачаангуй гэх ойлголт загварын салбарт өөртөө итгэлтэй, хүчирхэг гэх утгыг илэрхийлэх боллоо. Тухайлбал корсетыг өдөр тутамдаа өмсөж болох энгийн загвараар нэрлэх болж, дизайнерууд илүүтэй биеийн галбир тодотгосон загваруудыг санал болгож байна. Гэхдээ энэ нь хэт задгай загварууд өмсөх хэрэгтэй гэсэн үг огт биш юм. Харин Jacquemus брэндийн тааран материалтай богино даашинз, Givenchy болон Saint Laurent брэндүүдийн өвөрмөц энгэртэй богино даашинз, блогеруудын хамгийн их дурлаад буй Rotate брэндийн хуниастай, романтик даашинз зэргээр орчин үеийн тачаангуй гэх ойлголтыг тодорхойлж болно. Задгай үдэшлэг, хүлээн авалтад өмсөхөд тохиромжтой эдгээр загварууд нь биеийн галбираас гадна гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг байдлыг тань тодотгож, шүүгээн дэх хамгийн хайртай өмсгөлүүдийн нэг болно гэдэгт итгэж болно шүү.

цааш үзэх