Хайх

Ipad дээр зурсан хаврын арван чиг хандлага

Ipad дээр зурсан хаврын арван чиг хандлага

Таны сонорт

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Шинэ iPad Pro-гийн танилцуулгыг хармагцаа бид энэхүү бүтээгдэхүүнийг зүгээр нэг таблет биш, харин бүр мольбертын үүргийг гүйцэтгэх чадалтай болохыг ойлгосон юм. Даша Беловагийн "Apple Pencil"-ээр iPad дээр зурсан зургууд бидний таамаглалыг улам бататгаж байна

Бид ирэх хаврын арван чиг хандлагыг зураач Дашагаас  iPad Pro болон түүний шинэ аксесуар болох "стилус"-ийг ашиглан зурж өгөхийг хүссэн юм. Энэхүү стилус үзэг нь гарны хазайлт, даралтын хүч зэргийг маш нарийн мэдэрдэг тул Даша цагаан цаас дээр зурсан, таблет дээр зурсан ялгааг бараг мэдрээгүй бөгөөд ганцхан өдрийн дотор бүх зургуудаа зурж дуусгасан гэнэ. Мөн түүний уян шугам, нарийхан зураас, усан будгийн толбо гэх зэрэг тусгай аргачлалууд дижитал хувилбар дээр адилхан нарийн нягтаршилтай гарсан байна. Ингээд зургуудыг сонирхож, шинэ чиг хандлагуудыг хараандаа авцгаая.

цааш үзэх