Хайх

Бид яагаад хослол өмссөн эрчүүдэд татагддаг вэ?

Text: Ө.Тодгэрэл


Хослол өмссөн эрэгтэйн хүч чадал, нууцлаг увдисыг Premier Tailor брэнд гэрэл зурагчин О.Төмөрбаатартай хамтран цөөн хэдэн зургаар дамжуулан төгс илэрхийлжээ

Галбирт нь төгс суусан, чанартай хослол өмссөн эрэгтэй өрөө рүү алхан орж ирэхэд эмэгтэйчүүд түүнд татагдан анхаарлаа хандуулж, эрчүүдийн ч сониуч зан хөдөлдөг. Энэ эрэгтэй хэн бэ? Тэр юу хийдэг вэ? Яагаад тэр өөртөө ийм итгэлтэй байна вэ? Хослол өмссөн эрэгтэй аль 17-р зуунд ч тэр, өнөөдөр ч тэр Альфа эрийн өөртөө итгэлтэй, хүчирхэг энергийг мэдрүүлж, онцгой увдистай байсаар ирсэн. Энэ нь нэг төрлийн гоц үзэгдэл гэдэг нь үнэн. Үүнтэй ч маргах хүн цөөн байх.

Бид яагаад хослол өмссөн эрчүүдэд татагддаг вэ? (фото 1)

Эдгээр бодлууд саяхан Premier Tailor брэндийн хийсэн шинэхэн сурталчилгааг хараад төрсөн юм. Жүжигчин, продюсер М.Оргилын өнгөлөг улаан шоотой пиджак болон сонгодог хөх цэнхэр хослол өмссөн зургууд өөрийн эрхгүй анхаарал татлаа. Энгийн нэгэн хослол өмссөн уйтгартай оффисын ажилтан биш харин нууцлаг хэрнээ сэтгэл хөдөлгөсөн, жентльмэн эрэгтэйн дүр зураг байсан нь Premier Tailor-ийн bespoke хослолууд, жүжигчний олон эмоци илтгэсэн нүүрний хувирлуудаас гадна тэдгээр хувирлуудыг, мөн тухайн үеийн мэдрэмжийг дурандаа буулгаж чадсан О.Төмөрбаатарын ур чадварын үр дүн байв. Ер нь брэнд гэдэг гаргаж буй бүтээгдэхүүндээ анхаарахаас гадна тэр бүтээгдэхүүнээ хэрхэн зах зээлд таниулан харуулж, олны анхаарлыг татаж чадахуйц хүчтэй сурталчилгаа бүтээж байгаагаасаа шалтгаалж амжилтад хүрдэг байгаа. Ийм ч учраас аливаа брэндийн хөгжилд мэргэжлийн гэрэл зурагчид хүчтэй нөлөөлдөг уламжлалтай билээ. Түүхээс харвал Calvin Klein ба Брюс Вебер, Gucci ба Марио Тестино, Supreme ба Терри Ричардсон, Saint Laurent ба Эди Слиман гээд домог болсон брэнд бүрийн ард урт хугацаанд хамтарч ирсэн, брэндийн дүр төрхийг тодорхойлж өгдөг чадварлаг гэрэл зурагчид байдаг юм. Үүний адил Premier Tailor Монголын загварын салбартаа шилдгүүдийн нэгд тооцогддог О.Төмөрбаатартай хамтарснаар хослол өмссөн эрэгтэйн тэрхүү хүч чадлыг цөөн хэдэн зургаар төгс илэрхийлж чаджээ.

Бид яагаад хослол өмссөн эрчүүдэд татагддаг вэ? (фото 2)
Бид яагаад хослол өмссөн эрчүүдэд татагддаг вэ? (фото 3)

Зөв эсгүүр ба хийцтэй хослол эрэгтэй хүний галбирыг магтаж, биеийг илүү өндөр, цэгц харагдуулдаг. Яг л супер баатрын өмсгөл, эсвэл хуяг мэт түүнийг ажил бүтээх чадвартай, төлөвшсөн харагдуулдаг. Өөрөө ч өөрт нь байгааг мэдээгүй тэр итгэлтэй, амбицтай зан чанарыг нь гаргаж ирэн, илүү тодотгодог ч гэж хэлж болно. Ийм ч учраас эмэгтэйчүүд хослол өмссөн эрэгтэйд өөрийн эрхгүй татагдаж, эрчүүд ажлаа даатгахад бэлэн байдаг. Гэхдээ мэдээж энэ бүгд нь хослолоо зөв тааруулж, чанартай материал сонгохоос хамгийн түрүүнд шалтгаална.

Premier Tailor брэндийг ISAIA (Тэйлор хийцтэй хувцас санал болгодог Италийн тансаг зэрэглэлийн брэнд), âme concept store (Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүдийг Монголд албан ёсоор нэвтрүүлж буй мульти-брэнд дэлгүүр) зэргийг давхар эзэмшдэг Т.Зориг үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр загварын салбарт нэлээдгүй олон жил ажиллан, Италийн Наполи дахь удам дамжсан мэргэжилтнүүдтэй хамтардгийн үр дүнд Монгол залуусын классик хувцаслалтын соёлд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгэн. Isaia-тай харьцуулбал илүү боломжийн үнээр bespoke буюу тухайн хүний биед тусгайлан тааруулан оёсон захиалгын хослол санал болгодог Premier Tailor зах зээлдээ нэгэнтээ танигдаж М.Оргил, Н.Түвшинбаяр, Rokit Bay зэрэг салбар салбарын төлөөлөл болсон эрхмүүдийн сонголт болсон билээ.

Бид яагаад хослол өмссөн эрчүүдэд татагддаг вэ? (фото 4)

Намар-өвөл 2020 улиралд зориулсан шинэ цуглуулгадаа брэнд урьд өмнөхөөсөө илүү өнгөлөг, “амьтай” загварууд санал болгожээ. Эрчүүд заавал саармаг өнгөөр хувцаслаж биеэ барилгүй, тод бөгөөд анхаарал татам деталиудын тусламжтай хүчирхэг хэрнээ илүү жавхаалаг, амьдралд хайртай дүр төрх бий болгож болдгийг М.Оргилын оролцсон шинэ сурталчилгаа бидэнд харуулсан юм. Мөн заавал пиджакаа брюктэйгээ хослуулах албагүй, харин нөхцөл байдлаасаа хамаараад даавуун өмд, жийнсэн өмд, хүсвэл бүр спорт хувцастай ч хослуулж, маш олон өөр төрх бүрдүүлэх боломжтойг харж болно. Нэг үгээр бол эрэгтэй хүн 13 настай ч бай, ахмад настан болсон ч бай шүүгээнд нь сайн чанарын хослол заавал байх ёстой юм.

Бид яагаад хослол өмссөн эрчүүдэд татагддаг вэ? (фото 5)
Бид яагаад хослол өмссөн эрчүүдэд татагддаг вэ? (фото 6)

Энэ дашрамд дурдахад Солонгос улсад дээд зэрэглэлийн материалаар хослолоо урладаг Premier Tailor одооноос олон улсын жишгийг даган зах зээлийн зорилтот бүлэг бүрийг чиглэсэн үйлчилгээ үзүүлэх үүднээс өмнө нь бие даан үйл ажиллагаа явуулдаг байсан L’Uomo-гийн урланг Premier Tailor-ийн төв салбар луу шилжүүлэн нэгтгэхийн зэрэгцээ мөн хослолоо Италид захиалгаар хийлгүүлэх боломжийг олгож эхэлсэн билээ. 

Premier Tailor

Утас: 77110050, 88117242

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх